Засаг дарга Б.Баяндэлгэрийн авлигын хэргийг шалгаж дуусч байна

img

Аймгуудын Засаг дарга нар өнгөрөгч оны сүүлээс толгой дараалан Авлигатай тэмцэх газрын Мөрдөнгийн үүд сахиж эхэлсэн. Тэдний түрүүчээс улсын төсөв рүү гарсан дүрсэн гэм буруу нь нотлогдож шүүхээс  ял  авч зам мөр нь тодорхой болсон гэж хэлж болно.

 Тухайлбал Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатын албан тушаалын хэргийг өнгөрөгч сард  Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчид хэлэлцэн гэм буруутайд тооцон 2.6 жилийн хорих ял оноож байв. Түүнийг таван тэрбумын өртөгтэй Төв цэнгэлдэх хүрээлэн барих тендер авч будилаантуулсан, Орхон аймагт зарласан таван тендерийг шалгахад гурвыг нь хууль бусаар явуулсан зэрэг үйлдэлд холбогдуулан шалгаж байсан билээ.

Тэгвэл тэдний араас шүүхийн тавцан рүү Эрүүл мэндийн салбараас ажлын гараагаа эхэлсэн Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр очих нь. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн овоо хараанд аль эртнээс өртсөн эрхэм Засаг ноёныг  өнгөрөгч оноос албан тушаал, авлигын  хэрэгт холбон  шалгаж, шаардлагатай баримт материалыг цуглуулж яллах шатандаа орсон байна.

Анх  түүнийг 300 га газрыг БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Жэхуан групп”-т их хэмжээний мөнгөөр зарахыг завдаж, 320 га газар эзэмших гэрчилгээ олгож өгнө хэмээн амлаж 50 мянган ам доллар хахуульд авсан гэх хэрэгт буруутгагдаж, сэжигтнээр татаж байв. Өөрөөр хэлбэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж онц их хэмжээний авлига авсан  байж болзошгүй гэж буруутгасан. Хэргийг шалгах явцад түүнд 50 мянган ам.долларын хахууль өгсөн гэдгээ “Жэхун” групп хууль зүйн “Хан Мон Лоу” хүлээсэн гэнэ.

Түүгээр ч барахгүй Налайхын уурхай руу тавьсан бетонон замыг дур мэдэн хуулуулсан нь  шаардлага хангаагүй юм байна.  Гол нь  Б.Баяндэлгэр  өөрийн мэдлийн “Хөл Налайх” цэцэрлэгт хүрээлэндээ уг замыг тавиулахын тулд  замыг хуулуулсан хэмээн налайхчууд эсэргүүцлээ илэрхийлжээ. Өөрийн цэцэрлэгтээ хандив өргөөгүй аж ахуй нэгж, иргэдэд ямар нэгэн зөвшөөрөл өгөхгүй, баримт бичгийг нь удаах зэргээр хүндрэл учруулдаг болсон нь  гэх яриа ч гарсан аж.

 Энэхүү хууль зөрчсөн үйлдлээ Налайх дүүргийн ИТХ-ын дарга С.Батдоржтой нийлж гүйцэтгэсэн гэж үздэг. Тухайлбал С.Батдоржийн гэмт хэрэгт хамтран оролцсон үндэслэл нь  ИТХ-ын гишүүдийн хуралдаанаар гаргасан шийдвэр дээр дур мэдэн нэмэлт хавсралт хийж, их хэмжээний газар Засаг даргынхаа хамаатан саднуудад өгсөн аж.

 Ард олныноо эрүүл энхийн манаанд зогсох ажлаас гараагаа эхэлсэн Налайх дүүргийн засаг дарга Баяндэлгэр 1969.09-р сард төржээ. Тэрбээр  1987 онд Налайх хотын 1 дүгээр арван жилийн дунд сургуулийг 1994 онд  төгссөн байна. Улмаар дунд сургуульдаа толгой цохьдог онц сурлагтан тэрбээр МУ-ын Анагаах ухааны их сургуульд Хүний их эмч мэргэжлээр төвөггүйнхэн элсч 2002 онд төгсчээ.

Дараа нь Удирдлагын академийг Төрийн удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, 2007 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр зэрэг 2009 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Нягтлан бодох, бүртгэл мэргэжлээр  тус тус төгссөнөөс харахад анагаах ухаан, эдийн засаг, нягтлан бодох чиглэлээр өөрийгөө чамгүй төвшинд боловсруулсан  эрдэм мэдлэгтэй нэгэн гэж итгэл хүлээлгэсэн юм. Засаг даргын сэнтийд суутлаа 1987-1997 Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд их эмч, тасгийн эрхлэгч 1997-2000 Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга 2000-2003 Налайх дүүргийн Засаг даргын Орлогч2003-2004 Налайх дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албаны даргаар ажиллаж байжээ.

Түүнийг хар гэр рүү хөтөлсөн даргын албан тушаалыг 2009 оноос  хойш хаших болсон гэнэ. Нутгийн иргэдийн ярихаар Баяндэлгэр үг дуу цөөн, ажилдаа хариуцлагатай нэгэн байсан ч сүүлийн үед хэл ам татлах болсон нь итгэл хүлээлгэсэн олон хүний сэтгэлийг гонсойлгоход хүргэжээ. Тун удахгүй түүний авлига авсан эсэхийг  шүүх тогтооно. Хэрэв шүүхээр гэм буруу нь тогтоогдвол  3-5 жилийн хорих ял авах юм байна.

Н.Бүжин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үнэнийг өгүүлэгч:
Хужаа Баяндэлгэр олигтой эмч байгаагүй дүүргийн эмнэлэгийг олигтой авч явж чадаагүй хүн бүхэл бүтэн дүүргийг яаж авч явж чадах вэ?
2012-04-03
Шунал:
Баяндэлгэр шуналаасаа болж байгаа юм. Налайхчуудаа эд нарын хууль бусаар авсан газар, Гадаадынханд өгсөн газруудаа буцаан авч газаргүй ард иргэд болон ирээдүйн үр хүүхдүүдэд ээ авч өгье. Ямар газар сунах биш, хүн өсдөг учраас тэр. Баяндэлгэрийн идсэн дүүргийг хөгжүүлэх мөнгөнүүдийг буцаан авч дүүргээ хөгжүүлэхэд ашиглая. Мөн Боловсрол уналтынхаа шатанд орсон, хүүхдүүдийн сургалтын чанар байхгүй болсон зэргээс бүгдээрээ дүүргийн олигархуудаас салъя. Одоо нийгэмд шударга ёс тогож эхэлж байгаа болохоор олигархуудад гишгэх газар байхгүй болно. Бид тэмцэх хэрэгтэй. Гантөмөр, Батцэцэг болон сургуулийн удирдлагуудыг солих хэрэгтэй. Хүүхдүүдийн ээцэг эхүүдээ. Хүүхдүүдийнхээ сургалтыг хэрхэн сурч байгааг шалгаад үзээрэй. хамгийн муу байгаа шүү. Сургуулийг хувийн юм шиг болгож, Төсвийн мөнгөөр гараа угааж, албан тушаалаа авч үлдэхийн тулд юу ч хийхээс буцахгүй, дарга нарын нохой болон явж байна. Энд хамгийн муухай ,уйваагшй шунал явагдаж байна. Зайлуул.
2012-03-16
муу:
Цаг нь ирж дээ. Тэнгэрийн амьтан шиг өөрийгөө бодчихсон явсан. Мөн олон амьтан араас чинь явна даа. Сургуулийн захирал Гантөмөр чинь Бас араас чинь. Төсвийн мөнгийг гэр бүл, аав, ээж ах дүү нартайгаа идсэн гээд л. Удахгүй сурагчдын эцэг, эх , ах дүү нар нь хүүхдүүдийнхээ хэрхэн муу суралцаж, хичээл заахгүй захиралтайгаа архи уугаад хүүхдүүдийн хажууд эсэн бусын үйлдэл гаргаж байгаа талаар зарга гарна даа. Сурагчдын дунд яригдаж байгаа болохоор. Баяндэлгэрээ таны хор уршиг ийм л байна. Бас маш их муу нөлөөтэй чинь
2012-03-16
ter shatrin ordong shalgah heregtei.
2012-03-14
zochin:
Sxd.n z/d bsan Saihanbayr.n duu Erdenetuya bas xuuramch diplomtoi 14 xorooni z/d xiigeed gemgui tsarailaad ajilj bdag..
2012-03-13
zochin:
Sxd.n z/d bsan Saihanbayr xujaa xuuramch diplomtoi onigoond orood yavsan.Zugeer l unguruux um...
2012-03-13
irgen:
Sxd.n Bold 300 say.g idsen ,zugeer l ungurluuduu.
2012-03-13
zochin:
!!!
2012-03-13
сонгогч:
баяндэлгэр энэ сонгуульд налайхаас гарахгүйгээ мэдээд махан толгой Гантөмөрыг дагуулаад Багахангай Бага нуур дүүргээр сурталчилгаа хийгээд явж байна гэсэн Багануур Багахангайн иргэдээ наад муу хужаадаа хулахдуулав налайхын хамаг газрыг ах дүү нартаа өгсөн одоо танай дүүргийн нутаг дэвсгэрээр тоглох нөхөр шүү анхаарай
2012-03-13
Мөнхбаяр:
Наад Баяндэлгэр чинь энэ 4 жил тушаал засуулж газар зарж хауул авхаас өөр юу хийсэн юм вэ дүүрэгт хийсэн ажил нь гэвэл дүүргийн төв талбай дээр жорлон л барисан байх өөр нүдэнд үзэгдэх бүтээн байгуулалт байхгүй улсын хөрөнгөөр өөртөө шатрын клуб мөн хашаандаа хужаагийн тоосгоны үйлдвэрээс хахуул авч хаус бариулсан хүн энэ бүгдийн АТГ ийн дарга нар бүгдийг ирж налайхын ард түмнээс асууж лавлах хэрэгтэй тэгээд дээлийг нь нөмрүүлэх хэрэгтэй шүү
2012-03-13
zochin:
Ih hun muutai hun dee , yagaad gevel ooroo duurgiin zasag darga bolson hirnee, eruul mendiin negdliin dargaar ajilaj baisan huuchin dargaa ad uzseer baij ooriin hamaatan , yamarch chadvargui zaluug emnelgiin dargaar tavisan shuu dee, tegeed huuchin dargaa hosor hayasan hun dee , hoorhii nugel nudeeree gej ene baihaa
2012-03-13
Налайхдолрж:
Юм үзээгүй пээдгэр. Луйврын мөнгөндөө цадаад биеээ тоосон гэж хачин. Бүдүүлэг хүн чин хачин болдийм байшдээ. Хаа л хурал цуглаан зарлана хүмүүсийг хэдэн цагаар хүлээлгэдэг. Тэгээд л ниййх алцайж алхаал ирнэ. Одоо шорон дотор л алцаганаад байждээ Луйвраа хамгаалуулах гэж сүүлийн үед Энхбаярыг янз бүрээр муулдаг Солонгос гэхээр л нүд нь сэргэдэг болсийм. Харин ч Энхбаяр чин бүх луйварчдын эцэг шүү эврээ ургахаар эхээ бүү мөргө
2012-03-13
1:1:
Idej uusan eh ornii hudaldsan abilgach nariig tseerluuleh heregtei.Endees jinhene ardchilal ehlene shuu!!!
2012-03-13
eee pizda bi bas heden yum ugchihsun shde Odoo butsaaj avna gej hudlaa bolloo doo
2012-03-13
iiim guliisun PIZDRIKhANZIKh nuudiig xariutslagiig ni vvrvvleee!!!!!! Xurts darga ajilaaa daichin khiij mongold tumend buyan khiij ur khoichdoo eruul niigem uldeegeerei. AJLIIN AMJILT!!!!!
2012-03-13
Цоохор:
Наад хужаагаа сайн шалгаарай. Манай Налайхын хамаг газрыг эрлийз, хурлийз болон МАХН-ын Хүрэлсүх даргын явуулсан хүмүүст өгөөд дуусгасан даа.Олсон мөнгөө Эрээнийг хөгжүүлэхэд шилжүүлдэг гэсэн.Эрээнд том хамтрагч хамаатангууд нь байгаа. Монголоор олигтой ярьж, бичиж чаддаггүй, монгол соёл заншлыг огт мэддэггүй хүн. Ийм хүнээр засгаа бариулсан бидний хохь болоод байнаа.
2012-03-13
Bold:
Erchim khuchnii ded said T Enkhtaivantai akh duu nalaikhiin zam daguu tavisan geregtuulegees asaj bgaa ni khuruu daram tsookhon dandaa ereenees avchirsan khog ta nar yvaad uzeerei tolgoitoi gerel barag l baikhgui dee toriin mongoor ingej l toglood bgaa nokhor doo
2012-03-13
Гантөмөр:
Наад Баяндэлгэр ээ сайн шалгах хэрэгтэй налайхын жирийн иргэн газар хүсээд орхоор байхгүй гээд хэлдэг харин хахауул өгсөн хүнд нэг айлын газрыг 300.000 төгрөгийн хахуул авч байж тушаал гаргадаг гэсэн эрчим хүчний дэд сайд Энхтайвны дүү Сангаадаа налайхын ашигтай газрыг өгч тэр налайхын ядарсан иргэдийн үнэгүй авах ёстой газрыг бөөнөөр нь авч нэг айлын газрыг 500.000 төгрөгөөр зарж байгаа үүнийг налайхын захын хүнээс асуухад хэлнэ шүүдээ тийм учир АТГ үүнийг ч бас шалгах хэрэгтэй
2012-03-13
Энхбаяр:
Идээд бай уугаад бай зузаан дээлээ бэлдэж байгаарай. Араас нь олон хүн дээлээ нөмрөнө дөө.
2012-03-13
BTSGiin darga Naranbaatariig avilgatai tsemtseh gazaraar shalguulah heregtei yaahaaraa mongoliin olimpiin tamarchidiin tuuhend baigaagui iim muuhai hulhi huvtsas ugch baidag yum zaaval shalguulah heregtei eh ornoo ingej delhiin shivshig bolgoh gej
2012-03-13
zochin:
turiyn alba hashdag hun yamar zavandaa shatariyn geh ordontoi boldog bainaa. aan tyin ehneriynhen gargadag soning duurgiyn heden tusviin baiguullaguudad hucheer chahdag gej baigaa. zam daguuh gerliyn shong tendergui avch hiydeg geed zunduu l mungu idej baigaa nuhur dee. ooriynhoo harsan door ajilluulahiyn tuld huchingiyn hereg hiysen huniyg tamgiyn gazartaa ajilluuldag geed toochood baival zunduu yum hiysen. manai hujaa naiz sain sain.
2012-03-13