“Технологийн дэвшил бидний амьдралд” сэдэвт гэрэл зургийн уралдаан

img

  “Саммит” ХХК-ийн PC mall сүлжээ их дэлгүүр нь шинэ техник, технологийг Монголынхоо хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ үйлдвэрээс нь шууд нийлүүлдэг. Бид Dell, Epson, Haier, Samsung, Orient, Nokia, HP, Intel, Blackberry зэрэг брэндүүдийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болон гэрээт борлуулагчаар ажиллаж байна. Уралдааны зорилго: Бидний өдөр тутмын амьдралд ашиглагддаг техник, технологи түүний хэрэглээ, ач холбогдолыг хэрэглэгчдэд сурталчилах, шинэ техник, технологийг ашигласнаар цаг хугацаа, ажлын бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлж байгааг харуулах. Ерөнхий сэдэв: "Технологийн дэвшил бидний амьдралд" Уралдаан явагдах хугацаа:  2012 оны 3-р сарын 12-с 2012 оны 4-р сарын 20 xүртэл бүтээлийг хүлээн авна. Оролцогч: Бүх насны хүмүүс оролцох боломжтой Шаардлага: - Оролцогч бүр шинэ техник, технологи өнөөгийн бидний амьдралд хэрхэн ашиглагдаж байгааг харуулсан байна. - Оролцогч бүр өөрийн бүтээлээрээ оролцоно. - Зураг бүр оноосон нэртэй байна. - Оролцогч хоёр болон түүнээс дээш бүтээлээр оролцсон тохиолдолд бүтээл тус бүр өөр өөр өнгө аясыг агуулсан байна. - Оролцогч бүтээлээ webmaster@summit.mn хаягаар ирүүлнэ. - Оролцогч бүрийн зургийн хэмжээ нь 1MB –аас хэтрэхгүй байна. Жич: Өнгө контрастыг янзалж болно. Шалгарсан оролцогчдод олгох шагнал: 1-р байр: Samsung Netbook 2-р байр: Samsung зургийн аппарат Хамгийн идэвхитэй оролцогчийг шалгаруулан тусгай байрын шагналыг гардуулах болно. Шүүгчдийнбүрэлдэхүүн: 
  • Facebook like
Шалгаруулах үйл ажиллагаа: Facebook дээр хамгийн олон Like авсан тоогоор ялагчдыг шалгаруулах болно. Шагналыг 2012 оны 4 сарын 30-ны өдөр PC mall төв дэлгүүр дээр гардуулах болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ