2012 оныг “Ахлагчийн жил” болгон зарлалаа
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 2011 оныг “Боловсон хүчний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх жил” 2012 оныг “Ахлагчийн жил” болгон зарлаж, эдгээр зорилтын хүрээнд бие бүрэлдэхүүний мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтуудыг амжилттай зохион байгуулж, төрийн байгууллага бүр суралцагч байгууллага болох шаардлагад нийцүүлэн ажиллаж байна.
2012 онд бие бүрэлдэхүүний дунд сургалт зохион байгуулах төлөвлөгөөний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, аймаг, нийслэл дэх шийдвэр гүйцэтгэх албадын хүний нөөц, сургалт, хэвлэл мэдээлэл, олон нийтийн асуудал хариуцсан даргын туслах, бичиг хэрэг, архивын ажилтнуудын дунд давтан сургалтыг 03 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Уг сургалтад 60 гаруй албан хаагч хамрагдаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бодлого, үйл ажиллагаатай уялдуулсан “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо, бодлого, практик, хүний нөөцийн баримт бичгийн бүрдүүлэлтийг хийх арга зүй”, “Төрийн байгууллага болон суралцагч байгууллага болох шаардлага”, “Төрийн албан хаагчийн эрхийг хангах”, “Баримт бичгийн бүрдүүлэлт, баримт бичгийн стандарт”, “Архивын нөхөн бүрдүүлэлт”, “Баримт хадгалалтын зохион байгуулалт” зэрэг сэдвээр Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Архивын ерөнхий газар, Төрийн удирдлагын академи, Монголын хүний нөөцийн институт, БСШУИС зэрэг байгууллагын багш, эрдэмтэн докторууд хичээл сургалтыг зохион явуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ