Бельгид лалын шашны сүм рүү халдаж ламыг хөнөөжээ

img

Бельгийн нийслэл Брюссель хотноо лалын шашны сүм рүү халдлага үйлдэж имам буюу исламын ламын амийг хөнөөжээ. Брюсселийн цагдаагийн газрын мэдээлснээр сүмийн цонхоор шатах шингэнтэй шил шидсэний улмаас сүмийн байшин нэлэнхүйдээ галд автсан байна. Амиа алдсан ламаас гадна сүмийн дотор байсан нэг хүн хүндээр түлэгдэж шархдсан ажээ.46 настай имамын үхлийн шалтгаан нь түймрийн утаанд угаартаж амиа алдсан хэмээн цагдаагийн газраас тодорхойлжээ. Энэ үйл явдалтай холбоотойгоор гадаадын улс орнууд, тэр дундаа Арабын орнуудад зорчиж буй иргэдээ анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулсан байна. Учир нь дээрх халдлагатай холбоотойгоор лалын шашинтнуудын зүгээс Бельгийн иргэдийн эсрэг заналхийлэл, халдлага гарч магадгүй хэмээжээ. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Отгонтуяа:
Н. Өрнө сэтгүүлчээ, сэтгүүлч болж мэдээ мэдээлэл бичихын тулд янз бүрийн шаны номыг нь уншиж судалсны дараа бичиж бай гэж зөвлөе. Мөн орчуулгын хэллэг маш буруу байна. Лалын шашинд лам байдаггүй. Христийн шашинд ч лам байдаггүй. Лам нь зөвхөн буддад л байдаг юм.
2012-03-14