Өндөрт настны тэтгэврийн дундаж 165 мянган төгрөг болно

img

Ээлжит бус чуулганы хугацаанд бие даасан гурван хууль, нэмэлт өөрчлөлт оруулсан арван хууль, зүйл заалт хүчингүйд тооцох тухай гурван хууль гээд нийт арван зургаан хууль батлан гаргасан бол УИХ-ын тогтоол гурвыг гаргажээ. Чуулганы талаар УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейхан, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Д.Балдан-Очир болон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар мэдээлэл хийлээ. УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Нийт тэтгэврийн насны иргэдийн 75 хувь буюу 160 гаруй мянган ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах тухай Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан, шүүхийн шинэчлэлийн багц хуулийг баталж, шүүхийн болон шүүгч, хуульчдын хараат бус, ил тод ажиллах нөхцлийг хангах эрх зүйн орчныг бүрдүүллээ. Үүгээр зогсохгүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, баталснаар уг хууль УИХ-ын сонгуулийн өмнөөс буюу тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ хэмээн мэдээлэл хийсний дараагаар сэтгүүлчид Орон нутгийн хурлын сонгуулийн талаар асуусан юм. Орон нутгийн хурлын сонгуулийн талаар хаврын чуулганы эхэнд хэлэлцэнэ. Хоёр сонгуулийг хамт явуулах эсэхтэй гол биш. Харин орон нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоог шинэчлэх нь чухал байгаа юм. Тиймээс УИХ-ын сонгуулийн хамт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар бүх ард түмний санал асуулга явуулах нь зүйтэй гэсэн санал гарсан байгаа хэмээн УИХ-ны дэд дарга Н.Энхболд сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. Харин тэтгэвэр тэтгэмжийн хувьд хоёрдугаар сарын 1-нээс 35 мянган төгрөгөөр нэмэгдэх бол ирэх тавдугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 195 мянган болно хэмээн тооцоолсон байна. Үүнд шаардлагатай 67 орчим тэрбум төгрөгийг Монгол Улсын 2012 оны төсөвт тусгасан байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yah argagui hudalch humuus jumaa . awch bsan tetgeweriin dood hemjee , tsalingiin dood hemjee 2 yamar zoruutei baiw. Odoo ene nemelteer yamar zoruu uusej bna . Bid hodolmoriig tsag nargui hiij yawsan humuus dee. Odoo ajlaa unench shudraga, chiregdelgui, hariutslagatai hiideg baiguullaga humuus howordson bna lee. Ajliin tsag ene ter gej yariad ch yahaw .
2012-03-13
tetgever chini yadahdaa 53% geed hutsaad bgaagui biluu,muu hudalch novshnuud,hugshin hun huurtsgaagaad
2012-03-13
pooh yanaa yahaaraa 80 bish 35 yum be humuusiig saikhan huurah yumaa
2012-03-13
76-í óõíà:
áèòãèé ãîðüä íýìýõã¿é ÷ áàéæ ìýäíýç¿ãýýð õýâòýæ áàèãààä ìºí㺠öîõèõ ñàíààòàé þó èðýõ ñîíãóóëèàð ñîíãîëòîî çºâ õèéõèéã çºâëºå
2012-03-13
ЗОЧИН:
ЮУ ВЭ ? ТЭТГЭВЭР 35000 -Р НЭМЭХ ЮМ УУ ? 80000 НЭМЭХ ЁСТОЙ ШД АРАЙ Ч ДЭЭ ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ ЦАЛИН ТЭТГЭВЭР АДИЛХАН Л 80000 НЭМНЭ БИЗ ДЭЭ ТЭ ? ООООЁООО ЁООО
2012-03-13