
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр “Эрүүл хүүхэд” аяны үеэр ажиллах эмч нарыг сургах, сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ. Сургалтад 11 аймгийн 14, ЭХЭМҮТ-ийн 11 эмч, ЭМШУИС-ийн хоёр багш, нийслэлийн дүүргийн хүүхдийн 14 , хувийн хэвшлээс нэг, нийт 45 эмч мэргэжилтэн оролцож байна.
Тус сургалтаар “Эрүүл хүүхэд” аяныг ямар зохион байгуулалтаар явуулах талаар үйл ажиллагааны нарийвчилсан бүтэц, схем, төлөвлөгөө зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх, орон нутагт үзлэг хийх эмч нарт сургалт явуулах сургагч багш нарыг бэлтгэх юм. Үзлэгийг 0-5, 5-11, 11-18 гэсэн насны ангиллаар, өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг дээр түшиглэн явуулах юм байна.
Тиймээс тухайн аймаг, сум, дүүрэг, өрх, сургууль, цэцэрлэгийн эмч, мэргэжилтнүүд, хүүхдийн зөвлөх эмч нарыг ажиллуулахаар төлөвлөжбайгаа аж. Сургалтаар бэлтгэгдсэн багш нар энэ сарын 15-16 нд нийслэлд болон орон нутагт очиж, аяны үзлэгийг гардан хийх эмч нарт сургалт явуулах юм. Дашрамд дурдахад, “Эрүүл хүүхэд” аяны нээлт энэ сарын 19-нд орон даяар эхлэх аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ