
Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэсээс зарласан “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийн хүрээнд “Айдасгүй амьдрал, аюулгүй орчин” 14 хоногийн аян өрнүүлжээ.
Аяны үеэр аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллага, үйлчилгээний газруудын хуулийн хэрэгжилтыг шалган зааварчилгаа өгсөн байна. Мөн цагдаагийн албан хаагчдад “Хүний хөгжил харилцаа” сэдвээр, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Гэр бүл сайн сайхан амьдрал” сэдвээр сургалт явуулсан аж.
Түүнчлэн автозамын постууд дээр 24 цагийн “Гэрэл, гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгогч цацруулагч” нэгдсэн арга хэмжээ, архи согтууруулах ундааний хэрэглээнд хяналт тавих чиглэлээр “Цаг” арга хэмжээг тус тус зохион явуулжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ