
“Цэргийн андуудаа одонгоо зүүцгээе” ахмад дайчид, цэрэг армид ажиллаж байгаа үе үеийнхэний чуулга уулзалт өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.
Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан уг арга хэмжээг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Батлан хамгаалах яамтай хамтран зохион байгуулжээ.
Уулзалтад Баянзүрх дүүргийн удирдлагууд болон армид олон жил алба хаасан, эх орныхоо төлөө халуун амь бүлээн цусаа урсгаж явсан ахмад дайчид, нийслэл дэх цэргийн анги нэгтгэлүүдийн 800 гаруй офицер, 2000 гаруй цэрэг эрс оролцов.
Энэ үеэр Цэргийн дуу бүжгийн эрмийн чуулга, Сарны чулуу зэрэг чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөж, мэндийн цэнхэр хадаг өргөн барьсан юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ