
Хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцинаар 11-15 насны охидыг дархлаажуулах аяны нээлт өчигдөр орон даяар эхэллээ.
Сэлэнгэ аймагт болсон нээлтийн арга хэмжээнд Эрүүл Мэндийн сайд Н.Хүрэлбаатар, ЗГХА-ЭМГ-ын дарга Ш.Энхбат, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү болон Мянганы сорилтын сангийн зөвлөх, бусад мэргэжилтэн нар оролцов.
Баянгол дүүрэгт Эрүүл Мэндийн дэд сайд Ж.Цолмон, Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн захирал н.Мөнхтайван нар оролцсон юм.
Энэ үеэр Ж.Цолмон өөрийн охиныг уг вакцинаар хамгийн этүрүүнд дархлаажуулсанаар нээлтийн арга хэмжээ эхэлжээ. Дархлаажуулалтын эхний өдрийн байдлаар хамралтын явц дунжаар 26.8 хувь, Өмнөговь аймагт 52.4 хувьтай явагдсан байна.
Одоогоор дархлаажуулалтын урвал хүндрэлийн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тус аян энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ