Хуурамч тэмдэгтэй 2,991.7 мянган төгрөгийн согтууруулах ундааг хураан авчээ

img

Монгол Улсын Онцгой албан татварын хууль, Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан журам, зааврын хэрэгжилтийг  согтууруулах ундааны бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй «Нарантуул» олон улсын худалдааны төв, «Бөмбөгөр» худалдааны төв, «Драгон» худалдааны төв зэрэг 20 аж ахуйн нэгж, төвлөрсөн зах, дэлгүүр, цэг, салбаруудад шалгажээ. Шалгалтыг ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтэс, Нийслэлийн татварын газар, дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалт, онцгой албан татварын ажил эрхэлсэн Татварын улсын (ахлах) байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр  хийжээ. Энэ үеэр онцгой албан татварын тэмдэггүй, хуурамч тэмдэгтэй, буруу тэмдэг наасан, эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй, үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн орлого, зарлагын болон нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэрэг анхан шатны баримтгүйгээр борлуулж байсан 28 нэр төрлийн, 0.05-1.00 литрийн 611 шил буюу 2,991.7 мянган төгрөгийн согтууруулах ундааг хураан авч улсын орлого болгожээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
алдаг оног шалгалтаар ийм зүйл гарч байгаагаас санаа авч, бүх орон даяар хуурамч, акцизгүй архины эсрэг аян өрнүүлэх хэрэгтэй байна. Энэ байдал зөвхөн хотод бус, хөдөө бүр ч элбэг болсон шүү дээ. Архигүй монгол болгон гэж аймгууд амлалт авч байгаа нь 1989 оны социализмыг санагдуулж байна. Архигүй монголын төлөө хундага өргөхийн оронд архичин, гэмт хэрэгтнийг далдуур дэмждэг далд үйлдвэрлэл, худалдааг ирүүлж, энэ талаар Засаг дарга нартай хариуцлага яривал илүү үр дүн өгнө.
2012-03-13
ыбө:
Пээ дээр нэг буудлын хөргөгчнөөс архи авч уугаад үхэнгээ алдсан бурхан минь. Хуурамч байгаа байгаа.
2012-03-13