Зарим хүнийг шүүгчээр томиллоо

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган зарим шүүгч, Ерөнхий шүүгчийг томилов.  Зундуйн Хосбаярыг Хөвсгөл аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, Пүрэвсүрэнгийн Батсайханыг Орхон аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, Жигмэддоржийн Долгормааг Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн Ерөнхий шүүгчийн, Намдагсүрэнгийн Батсайханыг Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Бямбаагийн Алтанцэцэгийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн, Эрдэнэжаргалын Ариунааг Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо. Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсон тул Намдагсүрэнгийн Батсайханыг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Эрдэнэжаргалын Ариунааг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөллөө. Шинээр томилогдсон шүүгчид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шүүгчийн үнэмлэхээ гардаж авлаа. С.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

elvegee avilgach nart hairtai sh de tegeed l shuuhin avilgach narig negees nuguu ni shiljuulj avilgig tsetsegluulj bayjih bolomjig olgoj bga yum.avilgatai temtsene gej hoshigryylj l bga yuma.
2012-03-14
Элбэг-доржийн үндсэн алдаа:
Ерөнхий сайд байхаас нь олон жил ажиглалаа. Элбэг-доржийн үндсэн алдаа бол дандаа танил талынхаа хүрээнд ажил явуулдаг хүн. Өөрийг нь гуйж гувшсан, царай алдсан хүнд маш их талтай ханддаг. Тэгэхээр л ажил буруу яваад байгаа юм л даа.
2012-03-13