
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс энэ сарын 12-ны өдөр нийслэл хотын автозамд удаа дараа дүрэм зөрчсөн тээврийн хэрэгсэлийн дугаарыг мэдээллээ.
Энэ өдөр улаан гэрлээр дүрэм зөрчин хөдөлгөөнд оролцон 525 удаагийн тохиолдол бүртгэгджээ. үүнээс удаа дараа дүрэм зөрчсөн тээврийн хэрэгсэл нилээдгүй байсан аж. Тухайлбал, 0332 УБЧ, 1771 УБЕ, 2316 УБЧ, 2458 УБЦ, 2774 УНЦ, 4527 УБЗ, 4571 УБН, 6093 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлүүдийн жолооч нарын автомашин эрхлэх эрхийг хассан байна.

Мөн хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцсон 356 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээс 4243 УНС, 7032 УНЛ улсын дугаартай тээврйин хэрэгсэлийн жолооч нарын эрхийг хасчээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ