
Зэвсэгт хүчний 91 жил, “Монгол цэргийн өдөр”-ийг угтан нийслэл, дүүргүүдийн Цэргийн штабуудаас зохион байгуулсан АХА уралдаант цэнгээнт тэмцээнд Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид амжилттай оролцсон байна.
Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Тамгын газрын албан хаагчдын дунд боулингын тэмцээн зохион байгуулж, тэмцээний I байрыг Ч.Одбаяр ахлагчтай Санхүү, төрийн сангийн хэлтсийн баг, II байрыг тус хэлтсийн Ц.Түмэнжаргал ахлагчтай баг, III байрыг Ц.Бат-Эрдэнэ ахлагчтай Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн баг тус тус эзэлжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ