Хотын дарга завгүй өнжинө

img

-Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар өнөөдөр 10.00 цагаас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр, 12.00 цагаас Клиникийн нэгдсэн II дугаар эмнэлэг дээр ажиллана.   --“Монгол цэргийн өдөр”-т зориулсан арга хэмжээ 14.40 цагт Соёлын төв өргөөнд болно. Хотын дарга Г.Мөнхбаяр болон Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр оролцоно.   - Соёлын төв өргөөний гуравдугаар давхарт Шинжлэх ухааны академийн  тэргүүлэгчдийн хурлын зааланд 15.30 цагаас Шинжлэх ухаанд түшиглэсэн бизнес хэлэлуүүлэг болно. Хэлэлцүүлэгт Хотын даргын орлогч Ганболд болон эрдэмтэн судлаачид оролцож санал бодлоо солилцоно.   -Хотын дарга Г.Мөнхбаяр 16.00 цагт Сүхбаатар дүүрэгт ажиллана. Тэрээр эхлээд 100 Айл дахь Сүхбаатар дүүргийн эмнэлгийн засварын ажилтай танилцах бөгөөд дараа АНУ-ын элчин сайдын яамны дэргэд баригдаж буй дүүргийн Тамгын газрын байрны ажлын явцтай танилцах аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ