Улаанбаатарт 1-3 хэм дулаан

img

Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 градус, Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна. Баруун аймгууддын нутгаар үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. Төвин нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Зүүн аймгуудын нутгаар үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Халх голын сав газраар 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. Говийн нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Арц богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ