
Төрийн албан хаагчдын цалин болон ахмадуудын тэтгэврийг хоёрдугаар сараас нэмэхээр хуулинд өөрчлөлт оруулсан. Хуулийг хэрэгжих хугацааны дагуу зөрүү мөнгийг нөхөн олгохоор болоод байгаа.
Уг хуулийн дагуу хоёрдугаар сараас тэтгэврийн доод хэмжээ 35 мянган төгрөгөөр нэмэгдэж 140 000 төгрөг болж байгаа юм. Ирэх тавдугаар сараас тэтгэврийг 23 хувиар нэмэхээр төлөвлөөд байгаа тул доод хэмжээ нь 180-190 мянган төгрөг болох аж.
Мөн цэргийн албан хаагчдын тэтгэврийг цалингийн 60 хувиар тооцож тогтоодог байсан бол тавдугаар сараас 80 хувь болгохоор шийдвэрлэсэн.
Цэргийнхний тэтгэвэр, тэтгэмжийг Цэргийн тэтгэврийн сангаас олгодог байсныг Нийгмийн даатгалын сангаас олгохоор болсноор тэтгэврийн иргэдэд хүндрэл учрах болоод байгаа гэв. Энэ асуудлыг дөрөвдүгээр сард эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж, зохицуулах юм байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ