Засгийн газрын хуралдаан хойшиллоо

img

Долоо хоног бүрийн лхагва гарагт 10.00 цагаас хуралддаг Засгийн газрын хуралдаан хойшиллоо. Өнөөдрийн 11.00 цагаас товлогдсон байсан хуралдаан Засгийн газрын тэргүүн С.Батболд Япон улсад айлчлал хийж буйтай холбоотойгоор ийн хойшилж байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн юм. Тиймээс энэ хурлыг ирэх баасан гарагийн 10.00 цагаас хийхээр болсон байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар цалин, тэтгэврийн нэмэгдлийг нөхөн олгох зэрэг олон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ