Шведийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын туршлагыг Монголд нэвтрүүлнэ

img

Швед улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын туршлагыг Монголд нэвтрүүлэх боломжуудын талаар албаны хүмүүс хэлэлцүүлэг өрнүүллээ. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Замын Цагдаагийн газар, Автозамын газар, Монголын мянганы сорилтын сан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч нарын дунд энэхүү хэлэлцүүлэг өрнөжээ.   Хэлэлцүүлэгт замын хөдөлгөөний аюулгүй байдлаараа дэлхийд тэргүүлдэг Шведэд очиж, туршлага судлаад ирсэн хүмүүс оролцсон байна. Швед улсын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль хичээлийнхээ  хөтөлбөрт замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хичээл оруулдаг байна.   Тус улсад 1000 хүнд 625 автомашин ногддог, 9.7 сая хүн амынх нь 87 хувь нь авто тээврийн хэрэгсэлтэй осол аваар туйлын бага гардаг байна. Тиймээс тус улсын замын хөдөлгөөндөө хэрэгжүүлдэг арга туршлагын талаар ярилцжээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гайхагч:
Харин бүүр гайхаад байдаг юм. Газар нутгийн хувьд томоороо, машиныхаа тоогоор ч манай улс эдгээр улсуудтай харьцашгүй хирнээ замын түгжрэлд ороод байдаг. Зохион байгуулалт, ажлын арга барил муутай, хүмүүс нь соёлгүйгээрээ л ийм байдлд ороод байгаа байхаа
2013-01-07