
2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаж байгаа цагдаагийн удирдлага нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ. Шүүх хурал эхлэхийн өмнө шүүгдэгч Г.Ганбаатарын өмгөөлөгч Д.Оросоо гадаадад томилолтоор явсан тул хүрэлцэн ирээгүй ажээ.
Тиймээс уг шүүх хуралд Г.Ганбаатар өөрийн хууль ёсны эрхийг хамгаалах өмгөөлөгчгүйгэр оролцох боломжгүй тул уг шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ. Мөн тэрбээр Д.Оросоогоос гадна дахин нэг өмгөөлөгч авах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан юм.
Мөн хохирогч Ж.Энхбаярыг өмгөөлөгч Г.Баасанхүү хэргийн хавтаст хэрэгтэй хохирогчдыг танилцуулж өгнө үү. Мөн шүүх хуралд гэрчээр дахин хоёр хүнийг оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан юм. Тэдний хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж, Г.Ганбаатарт холбогдох хэргийг салган хэлэлцэхээр болжээ.
Мөн түүний дахин өмгөөлөгч авах хүсэлтийг хүлээн авсан байна. Харин Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарт холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд хаалттайгаар явагдаж байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ