Хохирогчдыг шүүхийн танхимаас гаргалаа

img

2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаж байгаа цагдаагийн удирдлага нарт холбогдох хэргийн шүүх хурал яг одоо Сүхбаатар дүүргийн шүүхэд үргэлжилж байна. Шүүхийн танхимаас дөнгөж сая хохиогчдыг болон цагдаагийн удирдлага нарт холбогдох хэргээс хэргийг нь тусад нь шүүн хэлэлцэхээр болоод байгаа хурандаа Г.Ганбаатар нарыг гаргалаа. Шүүх танхимд яг одоог хурандаа Г.Ганбаатарт холбогдох хэргийг уг хэргээс салгах нь үндэслэлтэй эсэх талаар талууд мэтгэлцэж байгаа хэмээн эх сурвалжууд мэдээллээ. Дашрамд дурьдахад, Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа Төрийн тусгай хамгаалалтынхан ирээд байгаа бөгөөд шүүх хуралд С.Баярыг ирсэн байж болзошгүй гэсэн таамгыг ойр орчмын хүмүүсийн дунд үүсгээд байна. Шүүх хурлаас өөрт холбогдох хэргийг нь тусгаарлан шалгах болсоныг хурандаа Г.Ганбаатар эсэргүүцэж бөгөөд УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албан дээр тусгаарлагдсан энэ хэрэг болон өөрт холбогдох хэргийг хамтатган шалгах ёстой хэмээн үзэж буйгаа энэ үеэр илэрхийлж байлаа. Шүүгдэгч Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарт холбогдох шүүх хурал хэдний өдрийг хүртэл ямар шалтгаанаар хойшилсон нь одоогоор тодорхойгүй байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ