
Сүхбаатар дүүргийн шүүхэд 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаж байгаа цагдаагийн удирдлагуудад холбогдох шүүх хурал болж, тэднийг хорих шийдвэр гаргаад байгаа.
Шүүхээс уг шийдвэрийг гаргасны дараа шүүхийн танхимаас Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт гарахдаа “Шүүх хууль бус шийдвэр гаргалаа. Үүнийг Улсын яллагч нь хүртэл хэлж байна. Хурандаа Г.Ганбаатарт холбогдох хэргийг энэ хэргээс таслаж шийдсэн нь хууль бус зүйл.
Шүүх хууль бус шийдвэр гаргаж байхад би үхсэн нь дээр юм байна” гэв. Яг одоо Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан шийдвэрийг эсэргүүцэн, цагдаагийн ар гэрийнхэн жагсаж байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ