
2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан шүүгдэж Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарыг цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан.
Уг шийдвэрийг эсэргүүцэн Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна талд эмх замбараагүй байдал үүсэж байна. Шүүхийн байр руу нэвтрэхийн хүссэн иргэдийн дунд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга Ө.Нарангэрэл “2008 оны долдугаар сарын 1-ний хэргийн талаар Онц байдал зарлах эсэх талаар хэлэлцсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр би байсан.
Тухайн үед Онц байдал зарлахын эсэргүүцэж, цагдаа нар нийгэмд үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг намжаая хэмээн Онц байдал зарлахыг хамгийн ихээр эсэргүүцэж байсан. Гэтэл энэ хүнийг өнөөдөр ийм хэрэгт буруутгаж байна. Би найз, нөхөр хүний хувьд шүүхээс ийм шийдвэр гаргасныг дуулаад уулзах гэж ирсэн чинь дотогш нэвтрүүлэхгүй байна.
Тухайн өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын протгольд юу гэж бичигдсэн, хэн юу ярьсныг би мэдэж байгаа” хэмээн нэлээд бухимдангуй байсан юм. Түүний энэ яриа гадна талд үймэлдэж байсан зарим хүнийг сандаргаж, “Та одоо боль” хэмээн хэлүүлэхэд хүргэж байлаа.
Одоо Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна болон дотор талд хүмүүс Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн захирамж гарахыг хүлээж байна. Шүүгчдэгч Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нар ч уг шийдвэрийг хүлээн шүүхийн зааланд сууж байна._
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ