
Сүхбаатар дүүргийн шүүх цагдаагийн экс удирдлагуудад холбогдох хэргийн хэлэлцэн, шүүгдэгчдийг цагдан хорих захирамж гаргасан билээ.
Уг захирамжтай танилцсан шүүгдэгч Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүхийн бие муудсан тул Сүхбаатар дүүргийн шүүх дээр дөнгөж сая Яаралтай түргэн тусламжийн төвийнхөн ирлээ.
Хурандаа Ш.Батсүх нь сахарын шижин өвчтэй учир бие нь ийн хямарсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ