
Охидыг умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор эхний ээлжинд хорт хавдрын өвчлөлийн үзүүлэлт харьцангуй өндөр байгаа Сэлэнгэ, Өмнөговь аймаг, нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргийн 11-15 насны 14491 охидыг сонгон дархлаажуулах ажил энэ сарын 12-ноос эхэлсэн билээ.
Энэ сарын 12-13-ны өдрүүдэд сонгогдсон газрын охидод тарьж байгаа хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалт 53.7%-тай явагдаж байгаа бөгөөд Өмнөговь аймагт 70.9 хувьтай вакцинжуулж байна.
Дархлаажуулалтын явцад урвал хүндрэлийн ноцтой тохиолдол бүртгэгдээгүй байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ