Шүүгчдийг огцруулах саналыг өргөн мэдүүлнэ

img

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хуралдаан өнөөдөр хуралдаж  таван асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар С.Пүрэвсүрэнг Архангай аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн,  М.Эрдэнэбатыг Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас огцруулах  тухай саналыг тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гарлаа. С.Пүрэвсүрэн нь Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, М.Эрдэнэбат нь эрүүгийн тодорхой хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэн ташаа дүгнэлт хийсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн хэрэгт хийсэн, шийтгэх тогтоолыг хуульд заасан хугацааг хэтрүүлэн прокурор, шүүгдэгч нарт гардуулсан зэрэг зөрчлүүдийг гаргасан юм. Эдгээр зөрчлийг Шүүхийн Сахилгын хороо хуралдаанаараа хянан хэлэлцээд Шүүхийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх хэсэгт заасны дагуу С.Пүрэвсүрэн, М.Эрдэнэбат нарыг огцруулах саналыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хуралдаанд оруулсан ажээ. Мөн хуралдаанаас Монгол Улсад шүүх байгуулагдсаны ойг сэргээн тогтоох тухай болон Шүүхийн Ерөнхий зөвлөл байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолуудыг баталсан байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Тэр нэг удаа архи уух яах бэ. Авлига аваад баяжсан шүүгч нараа яах юм.
2018-03-29
Deer ni hariutslaga tootsoochee. orgoson tangsrgaasa uravsan hun shiitgel noogduullul taarna. Iim humuusiin balgaar Mongoliin huuli tsaaj yu ch bish bolson. Huuli zavhruulagchdiig huuli gj yu bdgiig oilguuluul zohiltoi.
2012-09-27