Мерсисайдын дербид Стивен Жеррард хет трик гүйцэтгэлээ

img

Мерсисайдын дербид улаануудын багийн ахлагч Стивен Жеррард хет трик үзүүлж өөрийнхөө Премьер лигт тоглосон 400 дэх тоглолтдоо бэлэг барилаа. Энфилд цэнгэлдэхэд болсон тоглолтод эхнээсээ л талбайн эзэд давамгайлж эхэлсэн бөгөөд Дэвид Мойессын цэргүүд нэр төрийн ганц ч гоол оруулж амжилгүй буцлаа. Тоглолтын 34, 51, 90+3 дахь минутад Стивен Жеррард өрсөлдөгчийнхөө хаалганд оруулж баттай хожлоо авсан. Улмаар Ливерпуль 28-р тойргийн сүүлийг мушгиж хожил авснаар 42 оноотой болж Премьер лигийн хүснэгтэд долдугаар байрт бичигдэж байна. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ