
Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн хариу тоглолтууд боллоо. Германы Байерн Мюнхен клуб талбай дээрээ Швейцарийн Базел клубыг хүлээн авч тоглосон юм. Энэхүү тоглолтод Мюнхенчүүд гоолын хичээл заасан гэхэд болно.
Тоглолтын харьцаа 7:0-ээр Байерн Мюнхены ялалтаар өндөрлөсөн бөгөөд өмнөх тоглолтод талбай дээрээ 1:0-ээр хожоод байсан Базельчүүдийн амжилт талаар боллоо. Байерн Мюнхены Марио Гомес энэ тоглолтод хет трик гүйцэтгэсэн бөгөөд германы клуб ийнхүү нэгдсэн дүнгээр Аваргуудын лигийн шөвгийн наймд амжилттай үлдэж чадлаа.
Мөн өнгөрсөн шөнө энэ тоглолттой зэрэгцэн Италийн Интер болон Францын Марсель клубуудын тоглолт болж өнгөрсөн. Тус тоглолтод хэдийгээр Интерчүүд 2:1-ийн харьцаагаар ялалт байгуулсан ч 2:2-ын нэгдсэн дүнгээр Марсель клуб дараагийн шатанд үлдэх эрхээ авлаа.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ