Шүдний кабинет нээгдэв
Хотоос алслагдсан хороодын оршин суугчид эмнэлгийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Баянзүрх дүүргийн Гачуурт тосгонд иж бүрэн тоноглогдсон шүдний кабинет нээсэн байна.
Тус хорооны иргэдийн хурлын төлөөлөгчдийн дэмжлэгтэйгээр 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан шүдний кабинетиар тус тосгоны 2100 өрхийн 6778 хүн ам үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм.
Тус кабинетийн эмч сувилагч нар сургуулийн насны хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаас ажлаа эхлэх аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ