
2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаж байгаа цагдаагийн экс удирдлагуудыг шүүсэн шүүгч Ч.Хосбаяр дөнгөж сая Сүхбаатар дүүргийн шүүхээс гарлаа.
Түүнийг дүүргийн шүүхээс гарах үеэр цагдаагийн ажилчид болон тэдгээрийн ар гэрийнхэн, иргэд түүн рүү дайрлаа. Тэрбээр энэ үеэр “Би гаргасан шийдвэрийнхээ талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй.
Шүүх хуралд оролцогч талууд шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тохиолдолд шийдвэрийнхээ талаар бид тайлбарлах эрхгүй байдаг юм” гэлээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ