
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ынхан өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэд өнгөрсөн онд танхайн хэргээр шийтгэгдэн 3,5 жилийн хорих ял сонссон Баянхонгор аймгийн иргэн Т.Төрбатын ээж “Байцаагч, прокурор, шүүгчдийн буруугаас хүү нь хилс ял хүлээж байна” хэмээн тус ТББ-д хандан тусламж хүсчээ.
Энэ хүсэлтийн дагуу тус байгууллагын мэргэжилтнүүд хэргийг судалж үзээд, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Э.Зоригтод хуулийн байгууллагын ажилтнуудын буруу шийдвэртэй холбоотой гомдлыг хүргүүлсэн боловч хариуг нь М.Дамдинсүрэн гэдэг хүнээс хүлээн авчээ.
Энэ нь шүүх эрхээ бусдад дамжуулсан, иргэдийн хүсэлтийг үл тоомсорлосон, шударга бус үйлдлийг дэмжсэн агуулгатай үйлдэл хэмээн” Иргэдийн шударга шүүх” ТББ-ынхан үзэж байгаа аж.
Тиймээс Улсын дээд Шүүхийн ерөнхий шүүгчид иргэн Т.Төрбатад холбогдох хэргийн талаарх гомдлын хариуг өөрийн гарын үсэгтэй албан бичгээр гаргаж өгөхийг шаардаж, энэ сарын 19-ний 14:00 цагаас өмнө өгөхгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжнэ гэдгээ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ