Ё.Отгонбаяр: Бурхан багшийн шүдийг хадгалж буй газрыг дөрвөн хүн л мэдэж байгаа

img

-Бурхан багшийн шүтээн олдлоо. Гэтэл төр, шашин хоёр тусдаа байх ёстой гэдэг. Тэгсэн БСШУ-ны сайд маань эрдэмтдийг нэлээд дайчилж, бурхан багшийн шүтээнтэй холбогдох түүхийн материалын сурвалж судалгааг нэлээд цуглууллаа. Энэ нь төр, шашин тусдаа байх ёстой гэчихээд нэг шашныг онцолж хандаад байна гэж зарим өөр шашинтай хүмүүс шүүмжилж байсан. Үүн дээр та юу хэлэх вэ? -Монгол Улс бурханы шашны өв уламжлалтай орон. Тиймээс  бурханы шашин нэг талаас өв уламжлал боловч нөгөө талдаа соёл. Манай нутаг дээр малтлага хийгээд Христосын өмсөж байсан хувцас эдлэлийг олохгүй байх. Бурхан багштай холбоотой эд зүйл л олдоно. Тиймээс би соёлоороо очиж холбогдоод байгаа юм. Өвөг дээдэс маань Бурхан багшийн эрдэнийн их шүтээнийг олон жил нууцлан хадгалж, тахин шүтэж ирсэн. Ийм зүйл олдлоо гэнгүүт нь шууд барьж очоод хэвлэлээр цацсан зүйл биш. Нэлээд олон сувгаар энэ бурхан багшийн шүд Монголд ирсэн нь үнэн байна гэдгийг нотлож гаргаж ирсэн. Хүмүүс яагаад 1935 оноос хойш музейд хадгалагдаж байсан зүйлийг гэнэт чи гаргачихваа гэж хүмүүс асууж магадгүй. Бурхан багшийн шүд гэдэг нь эрдэмтийн судалгаагаар нотлогдсоны дараа гаргаж ирсэн. Тиймээс үүнийг хамгийн сайнаар хадгалах ёстой. Музейд адууны шүд гэсэн өөр нууц нэр данстайгаар хадгалагдсан хэвээр байвал үнэхээр нэг өдөр адууны шүдээр солигдоод дэлхийд яг баталгаатай гуравхан ширхэг байгаа зүйлийг аваад явчихвал яах вэ. Үүнийг хэн баталгаажуулж чадах вэ гэж бодсон. Тиймээс олон нийтийн хараанд өртүүлж, хосгүй үнэт өвийн жагсаалтад оруулъя. Ийм зүйлийг олон нийт харж байх учраас дуртай хүн нь холиод, солиод наймаалчих боломжгүй гэж бодсон. Соёлын сайдын хувьд шашны их шүтээн гэхээсээ илүү монголын түүхийн томоохон дурсгалт зүйл гэж үзэж байгаа. Сүсэгтэн хүний хувьд монголчууд бурхан шашны ийм том шүтээнтэй болох нь зүйтэй юм болов уу гэж боддог. Учир нь бид олон шашинтай болж хуваагдаж байгаа үед нэгдэж нийлэхийг уриалсан шүтээн гарч ирж байгаа нь оновчтой хэрэг гэж бодож байна. -Бурхан багшийн шүтээндээ сүсэгтэн олон хэзээ мөргөх ажил хэзээ зохион байгуулагдах вэ. Шүтээн маань яг одоо найдвартай газар хадгалагдаж чадаж байгаа юу? -Бид Засгийн газрын шийдвэрээр комисс гаргасан. Уг комисс шүтээнийг олон нийтэд таниулах бэлтгэл ажлыг хангах ёстой. Ингэхийн тулд бид шүтээнийхээ судалгаа шинжилгээг бэлэн болгож, ном дэвтэрийг нь гаргаж, ямар учиртай эд вэ гэдгийг бэлтгэх ёстой. Мөн шүтээнээ ийшээ тийшээ залж, олон түмнийг мөргөл үйлдүүлнэ гэвэл буддын шашны их үнэтэй шүтээн байгаа учраас зөөх, тээвэрлэх, хадгалах, хамгаалах явцыг маш сайн зохион байгуулах ёстой. Тухайлбал, Шириланкад байдаг шүтээнийг газрын гүнд есөн давхар байшингийн ёроолд хадгалдаг. Тусгай лифтээр гаргаж ирдэг. Ингэж их нандигнадаг учраас үүнтэй холбоотой судалгаа, шинжилгээг Засгийн газарт танилцуулж байж энэ ажлыг хийх ёстой гэж бодож байгаа. Бурхан багшийн дүйцэн өдөр дөхүүлж байгаад олон түмэн сүслэх залбирах боломжийг олгох ажлыг хийхээр төлөвлөж байна. Хадгалалт хамгаалалтын хувьд хамгийн найдвартай хамгаалалт бол нууцлал. Яг одоо хаана хадгалагдаж байгаа нь нууц.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
юун бурхан багшийн шүд. шоронд орохоо хүлээж бай. бага жил өгөөсэй гэж залбир. авгай чинь лут торт хийдэг гэлүү? шоронд бас торт хийж болно шүү.
2013-06-16
Horchi Usun:
Chingis haanii etsegiin ner Esuuhei bol Esuusiin ner yum gedeg Esuu ni Esuus Hai n noen deedes gej baigaa yum Mongold Esuusiin yum bain saidaa
2012-03-15
Hahah:
Hahahaa 4. Hvnii chin neg ni nad ter shvdiiig. Haana. Bgaag ni. Helchihsen shde bi. Oloood. Odooo. Mini amand. Bgaaa. Chi. Medeh vv. Otgon. Ahaaaa. Habahahahah
2012-03-15
Амар:
Дампуурчихсан төрийн эмгэнэл нь юу вэ? Бурхан багшийн шүд
2012-03-14
aewrg:
Manai shinjleh uhaand burhan bagshiin shudiig shinjlehees oor ajil oldohgui baigaa yum baih daa
2012-03-14
eghw:
Hristosiin huvtsasiig olno, burhanii shudiig erne ch geh shig, ali neg sumiin hamba, esvel paster baihad taarah hun baina daa
2012-03-14
yun burhan bagshiin shud mud ve
2012-03-14