-Засгийн газрын гишүүнтэй баахан ажил ярилаа. Энэ жил олимп болно, бас улс төрийн наадам болно. УИХ-ын сонгуульд дэвших бодол байна уу? Дэвшиж магадгүй Булган аймаг Таны төрсөн, эсвэл уугуул нутаг мөн үү
-2004 онд УИХ-ын сонгуульд нэр дэвших санал авч байсан. Би энэ саналаас татгалзаж байсан. Учир нь миний төрсөн ах Эрдэнэтэд нэр дэвшиж байсан болохоор ах, дүү хоёр зэрэгцээ тойрогт үзэх нь зохимжгүй байсан. 2008 онд намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Би хувь хүнийхээ хувьд сонгуульд нэр дэвшээд сонгогдох гэхээсээ намаас дэвшүүлсэн 76 хүнээ амжилтад хүргэх нь чухал гэж үзээд татгалзаж байсан. Одоо татгалзвал улс төрөөс гарсан нь дээр байх. Барилддаггүй нэг дасгалжуулагч нөхөр яваад баймааргүй байна. Уг нь дасгалжуулагч нь гайгүй юм шиг байгаа юм. Тэгсэн хэрнээ барилддаггүй. Дэвших бодолтой байгаа. Гэхдээ хэзээ, хаана дэвших вэ гэдгийг нам мэднэ. Гэхдээ нам мэднэ гэдэг маань хэдэн даргын мэддэг зүйл гэсэн үг биш. Манайх намын хамт олноороо шийддэг дүрэмтэй. Үүний дагуу шийдэгдэнэ байх гэж бодож байна.
-Булган аймгийн хүн мөн бишийн хувьд?
-Унасан газар, угаасан усаараа бол би II төрөхийн хүн л дээ. Тэндэхийн крантны усаар угаагдаж, тэндэхийн орон дээр л өлгийдүүлсэн хүн. Ээж маань Булган аймгийн Хангал сумын хүн. Яагаад ээжээрээ яваад байна вэ гэхээр намайг дөрөвдүгээр ангид сурч байхад аав маань тодорхой шалтгааны улмаас биднийг орхисон. Тухайн үед аав маань улс төрийн хэрэгт орооцолдоод хэдэн хүүхдүүддээ гай болох нь дээ гэж үзээд ийм шийдвэр гаргасан гэдэг. Ээжтэйгээ өссөн учраас ээжийнхээ талыг дагаж явдаг. Хамгийн гол нь нутаг усаа гэсэн чилэх сэтгэл, цохилох зүрхтэй байх нь чухал. асуудал хөндөгдөн байх. Булганд нэмэр болох ажлыг чин сэтгэлээсээ хийж байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ