-Энгийн нэг асуултын хариултыг улс төрд хүч үзэж байгаа хүмүүс өөрсдөө ч бараг бодож үзээгүй сонгуульд цохиж яваа харагддаг. Нэр дэвшиж яах гэж байгаа юм бэ?
-Сая намайг хөдөө явж байсан чинь нэг сумын багш та одоо сонгуульд дэвшиж яах юм бэ, сайдаараа үлдээч гэж байна. Нэгдүгээрт МАН сонгуульд ялж байж би сайдаараа үлдэх боломж гарна. Хоёрдугаарт салбар болгон дээр эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзмээр байна. Хүүхдээр бол Кэмбриж өлгийтэй байна. Үүнийг нэг хөлд оруулчих юмсан гэсэн бодол надад байна. Өөрийнхөө төрүүлсэн хүүхдийг ядаж хөлд орохыг хармаар байна. Ингэх нөхцөлийг хангахын тулд хууль тогтоогч болж байж энэ салбарын бодлогыг томъёолох, тодорхойлох ажилд оролцоно. Түүнээс би дараагийн БСШУ-ны сайд уу, биш үү гэдгийг хэн ч хэлж чадахгүй. Аль нам сонгуульд ялахаас хамаарна. Дээрээс нь нам яллаа ч заавал Ё.Отгонбаяр гэдэг сайдтай байх уу гэдэг өөр асуудал. Хэрвээ би УИХ-д байвал би салбарынхаа энэ реформыг үргэлжүүлэх боломж олдох юм болов уу. Би өөрөө дипломатч хүн. Боловсролын салбарыг энэ салбар 20 жил орхигдсон юм даа гэж ийшээ зүтгэж орж ирсэн. Гэхдээ би яагаад бусад салбар руу анхаарал хандуулж яагаад болохгүй гэж. Насаараа зөвхөн боловсрол яриад явах уу. Тухайн салбараас нь хамаарахгүй маш олон асуудал яам толгойлж байхад анзаарагддаг юм билээ. Тиймээс сонгуульд үзэх хэрэгтэй юм байна гэж хувийн хүний үүднээс бодож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ