Шүүгдэгчдийг Сүхбаатар дүүргийн эмнэлэг рүү авч явлаа
2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан шүүгдэж байгаа ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга асан Д.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг Сүхбаатар дүүргийн эмнэлэг рүү хүргэхээр Сүхбаатар дүүргийн шүүхээс Яаралтай түргэн тусламжийн машинаар авч явлаа. Шүүгчдийн зүгээс тэднийг ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид хэвтүүлэн эмчлүүлнэ гэсэн боловч Ч.Амарболд нарын ар гэрийнхэн болон цагдаа нар тэмцсэний эцэст тэднийг ийн харъяаллын дагуу эмнэлэгт хүргэхээр боллоо.












СЭТГЭГДЭЛ БИЧИХ