Улаанбаатарт 2 хэм дулаан цаг агаар тогтуун байна

img

Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-13 градус, Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна. Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, Эхийн голын баянбүрд орчмоор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. Төвийн нутгаар үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Зүүн аймгуудын нутгаар  үүлшинэ, шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Халх голын сав газраар 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна. Говийн нутгаар солигдмол үүлтэй, шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 7-12 градус дулаан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ