АН-ын бүлгийн удирдлагууд сонгуулийн хуулиар ярина

img

АН-ын бүлгийн дарга Ч. Сайханбилэг, Л.Гантөмөр нар өнөөдөр 12 цагаас хэвлэлийн хурал хийлгэхээр болжээ. Тэд ээлжит бус чуулганы хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч баталж чадаагүй. Хоёр намын бүлгээс гарч ажилласан зөвшилцөх ажлын хэсгийнхэн хамгийн сүүлийн хуралдаанаараа УИХ болон орон нутгийн сонгуулийг тусад нь явуулъя. Мөн ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн байна. Гэвч намын бүлгийн гишүүд энэ саналыг хүлээн аваагүй. УИХ болоод орон нутгийн сонгуулийг ирэх зургадугаар сард хамтран зохион байгуулъя. Харин  дүүрэг болоод сумдын удирдлагыг сонгох сонгуулийг намар зохион байгуулж болно гэж үзээд байгаа юм. Хаврын чуулганы хуралдаанд үргэлжлүүлэхээр шилжүүлсэн энэхүү хуулийн талаар АН-ын бүлгийн удирдлагууд мэдээлэл хийх гэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MANiin darga Batbold 11 jiliin tugsuh angiinhand tulburgui davtlaga hicheelluulj bna bagsh nart ni undut tsalin uguud
2012-03-24