Монголын төрд цагдаа хэрэгтэй юу

img

Өөрийн эрхгүй ийн хэлмээр, хэн нэгнээс хариулт нэхэж хатуухан асуумаар санагдав. Санагдахаар барахгүй болж буй үйл явдлыг хараад дур гутсан нь өчигдөр байлаа. Өчигдрийн хувьд Монгол хүнийхээ хувьд, монголын төрийн цагдаа хэмээгддэг цагдаагийн байгууллагатай багагүй хугацаанд хамтарч ажилласан сэтгүүлчийнхээ хувьд өөрийн эрхгүй бухимдаж бас харамссан нь туйлын үнэн. Монголчуудын дунд хар мягмар гараг хэмээн нэрлэгддэг 2008 оны долдугаар сарын 01-нд үүссэн асуудлаар цагдаагийн дарга нарт хэрэг үүсгэн яллах болоод багагүй хугацаа өнгөрсөн. Нэг удаа хойшилж, хоёр дахиа ихээхэн шуугиан, хүлээлттэй эхэлсэн шүүх хурлын мөч бүхэн хэвлэлийнхэний анхаарлыг татаж байсан нь уг хэргийн шийдвэрт төр нэртэй улс төр ихээхэн нөлөөлж байснаас үүдэлтэй хэмээхэд буруудахгүй юм. Нөгөө талаараа уг шүүх хурлаас гарсан шийдвэр төрийнхээ нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгээд эдүгээ буруутан болж, “дээлээ нөмрөх” дээрээ тулсан цагдаагийн дөрвөн даргын хувь заяа гэхээсээ илүү өнөөдөр Цагдаа хэмээх эрхэм алдарыг хүртэн ажиллаж байгаа Монгол эрчүүд, эмэгтэйчүүдтэй холбоотой байсан учраас илүүтэй анхаарал татаж байлаа. Учир нь хэрэв энэ хэргийн улмаас цагдаагийн нэр бүхий дөрвөн даргад хэрэг тулгаж яллах аваас шударга шүүх хэмээгддэг Монголын шүүх улс төрчдийн балчигт дэндүү гүн шургалсаныг илтгэнэ. Тиймээс арай ч тийм дорой зүйл болохгүй хэмээн итгэсэн иргэд олон байсан. Гэвч өчигдөр байдал өөрөөр эргэж, цагдаагийн нэр бүхий дөрвөн даргыг яллахаар шударга хэмээгддэг шүүгчдийн алх шударга бус дэнсийг дэндүү чангаар балбав. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд цагдаа, цэрэг гэдэг байгууллагыг бичиг үсэг л гаргадаг бол усан тэнэг этгээд ч ойлгохоор тайлбарласан байдаг. Гэтэл өчигдөр хуралдсан шүүх хурал цагдаагийн дарга нарыг цэргийн гэмт хэрэг гэдэг зүйчлэлээр яллах хэмээн улайрч, эцэс сүүлд нь Монголын шүүхийн түүхэнд огтхон ч тохиолдож байгаагүй “өмгөөлөгч нь байхгүй учир шүүгдэгчийг таслан хорих арга хэмжээ” гэгчийг авч, урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурддаг арчаагүй шийдвэрийг гаргаж байх юм. Эндээс харахад монголын төрд цагдаа хэрэггүй юм байна. Хулгайч  нь хулгайгаа хийж, алуурчин нь хүссэнээ егүүтгээд л хөл толгойгүй нийгэмд хэдхэн улс төрчид нь хүссэнээрээ сонгуулиа луйвардаж, яллаа хэмээн сархад цалгиулан баяраа тэмдэглэж, ялагдлын буруугаа өөр намаас эрж, хор шараа тайлагчид нь сөрөг намынхаа байрыг шатааж, бахаа хангаад, дайны хажуугаар дажин гэдэг шиг амьдрахад Цагдаагийн алба хаагчид тээг тушаа болоод байсан учраас хуулийн түүхэнд байхгүй зүйчлэлээр цагдаагийн дарга нарыг яллав биш үү. Өөрсдийгөө төрийн албан хаагч, төрд тангараг өргөсөн төрийн цагдаа хэмээн итгэж, ажиллаж байсан тэдгээр алба хаагчдад төр төмөр нүүрээ үзүүллээ. Түүгээр барахгүй, улс төр гэдэг ямар бохир, хэрэв хэн нэгэн эвэртэн туурайтан, эрх мэдэлтэн хүсвэл хаана, хэзээ, хэнийг хэрхэн хамгаалсан чинь огт хамаагүйгээр холын холд хонгилын үзүүрт шидэж чаддаг юм гэдгийг л олон үггүйгээр харуулав. Хуульд заасан эрхийн хүрээнд хамгаалалт хийж ажилласан 2008 оны долдугаар сарын 01-нд цагдаа нар. Үүнийг хэн ч хаана ч хэлдэг. Гуйлгачнаасаа гавьяат хуульчид нь ийн өгүүлдэг. Гэтэл дээрх итгэлээр тухайн өдөр ажилласан цагдаагийн алба хаагчид өнөөдөр бохир улс төр шургалсан шүүгчдийн алхан дор “Ялтан” хэмээн цоллогдож, яллагдахдаа тулав. Тийм болохоор ардчилсан нэртэй бурангуй нийгэмд, монголын нэртэй гадны төрд зүтгэгчдэд Монгол итгэл үнэмшилтэй цагдаагийн алба хаагчид ажиллах хэрэг алга. Цагдаагүй төр хэрхэн ажиллахыг, яаж оршин тогтнохыг Монгол туургатан бүгдээрээ хүсэхгүй биз ээ.  Хуншгүй, төрд цагдаа хэрэггүй. Учир нь 2008 оны долдугаар сарын 01-нд “Төр минь” хэмээн  хүчээ баран үүргээ гүйцэтгэн ажилласан цагдаагийн алба хаагчид хохирч, эрүүл мэнд, эрх чөлөөгөө хасуулахдаа тулав. Шударга ёс уландаа орж, шударга шүүх нь улс төрчдийн халаасанд орсон нийгэмд, бас төрд Цагдаа хэрэггүй юм байна. Шуудхан хэлэхэд өнөөдрийн Монголын төрд цагдаа хэрэггүй юм байна. Б.Саруул  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ard tunee daramtalj turd bugnii alchuur hiisen tsagdaa hereggui l dee.
2012-08-09
USHUU AVAGCH:
setguulchiig buruutgaj baigaa yumnuud bugd eruugiiin hulgaichid baina. eshul tednii hamsaantnuud baina. Ta nar bolon ta nariin ger bul ter umuuruud baigaa gemt heregtnuuddee aluulj taluulj deeremduulchiheed ichih ch ugui tsagdaag guij uilj duulahiig chin harnaa Muu Elbegdoj toigoo uhej dald orooroi! Tsagdaa nar bostgooyo!
2012-06-12
durak:
chi ch erguutsen tulug yumdaa, chi turiin umnu uureg huleegeed uhehed ch belen geed tangaraga urgusun yum bgaa bizdee, chinii hamgiin teneg yum bol chi turd zutgedeg yum uu, esvel darga nartaa zutgedeg yum uu gedegt l bn, iim hogiin byalduuch tsagdaa bgaad hereggui, chi hamt zutgej bsan ch gesen tur l chinii deer bh yostoi, darga nar chin bish
2012-03-25
Америк нөүтбүүкний төв Компьютер Ландын 321тоот.:
Гол нь хамгийн олон тооны, хамгийн өргөн сонголттой шүү, тэгээд бас хямд үнийн баталгаатай (бусад газар хямд байвал үнээ буулгана), Компьютер Ланд 321 тоот,( 3 давхарт, хойд шатны хажууд), 1 жилийн баталгаа, дээрээс нь баахан бэлэгтэй ..
2012-03-19
7 сарын 1-ний аллагын гол буруутан бол ЦЭлбэгдорж санхүүжүүлэгч нь кармааны хулгайч байгаад төрийн хулгайч болсон 17 чингэлэг спиртний Жонхуу баттулга Шизо Сосорбарам darvaan Магнай gitler Батзандан УИХ-ын гишүүн usa-n utsan huuheldei ДЭнхбат arhichin СБаяр msc-n carmaani huuheldei ЦМөнх-оргил uriin tulam Jargalsaikhan shariin shashnaar tarhi ugaagch N.Enkhbyar нар шүү дээ Шударга үнэн гэж байдаг л бол эдгээр хүмүүс хэзээ нэг цагт хариуцлага хүлээж л таарна
2012-03-15
ЗОЧИН:
АРД ТҮМНЭЭ ХӨӨЖ БУУДААД БАЙДАГ АЛУУРЧИН ЦАГДАА НАРЫГ ХАТУУ ШИЙТГЭХ ЁСТОЙ ,,,,,ЖИРИЙН ЦАГДАА ТӨРДӨӨ ТАНГАРАГ ӨРГӨСӨН ШУДАРГА ХҮМҮҮСИЙГ ЯЛЛААД БАЙГАА ЮМ ХААНА Ч ХАРАГДАХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ ,,,,,ЯМАР УЛСУУД ИНГЭЖ АМЬ НЬ ТЭМЦЭЭД БАЙГААГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЭРХ БИШ ОЙЛГОЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ
2012-03-15
555:
будын бичсэнтэй 100 хувь санал нэг уул нь энэ хүний бичсэн зүйл юм ойлгодог хүн бүр л дэмжэнэ ганцхан тэр хүний өмнөөс захиалгаар бичдэг бууны нохойнууд л...
2012-03-15
Зочин:
Ажлаа хийсний төлөө улс төрийн золиос болж гэмт хэрэгтэн мэт шүүгдэгчийн ширээний ард сууж байгаа цагдаа нарийгаа монголын бүх цагдаагийн алба хаагч нар өмгөөлж байна.Бид шүүхээс цагдаа нарт ял өгвөл ажлаа хаях болно яагаад гэвэл дахин хэзээ нэгэн цагт бид бас яллуулах байх.МОНГОЛЫН ЦАГДАА НАРАА МӨРДӨС НЭГТ АХАН ДҮҮСЭЭ ХАМГААЛЖ АЖЛАА ХАЯЦГААЯ...ЦАГДАА ЯАГААД ЗААВАЛ ТӨРИЙН НОХОЙ БАЙХ ЁСТОЙ ЮМ ВЭ
2012-03-15
durak:
chi ch erguutsen tulug yumdaa, chi turiin umnu uureg huleegeed uhehed ch belen geed tangaraga urgusun yum bgaa bizdee, chinii hamgiin teneg yum bol chi turd zutgedeg yum uu, esvel darga nartaa zutgedeg yum uu gedegt l bn, iim hogiin byalduuch tsagdaa bgaad hereggui, chi hamt zutgej bsan ch gesen tur l chinii deer bh yostoi, darga nar chin bish
zochin:
Монголын төр өнөөдөр цагдаагаа яллаж байна. Маргааш гэмт хэрэгтэнгүүд нь төрөө яллах байх...
2012-03-15
Монгол:
Цагдааг одоохондоо Шүүхээр шийтгээгүй байна?Цагдаа үнэнийг л ШҮҮХЭД хэлэхийг л хүлээгээд 4 жил боллоо шүү дээ?? 5 хүний амь санаатай хэлмэгдээд байхад,юун 37 оны хэлмэгдэл яриад,баашлаад,ШҮҮХИЙГ гэр бүлээрээ рекетлээд байгааг хараад даанч харамсмаар байлаа.Генерал Баатар,хурандаа Санжаасүрэнг яаж хэлмэгдүүллээ???? ШҮҮХ болТЭНГЭРИЙН доорхи ЗАСАГЛАЛ шүү?? ХЭН ч ШҮҮГДЭХ УЧИРТАЙ?? НЯМДОРЖ САЙДЫН хар пиар шүү????
2012-03-15
HEREGTEI GEHDEE ALI NEG ULS TORCHDIIN ALI NEG NAMD UICHILDEGGUI SHUDARGA HAYMSGAR BUS TSEVER UILCHILDEG TSAGDAA HEREGTEI
2012-03-15
Арын хаалгагүй иргэн:
Б.Саруул цагдаагийн сэтгүүлч бөгөөд хэрэв Саруулын таньдаг хүн нь хэрэг төвөгт орвол айлтгүй Саруултай холбоо тогтоож цагдааг аргалахтун
2012-03-15
Dargii n buruu uildeliig ilruulehed ajil hayadag TSAGDAA mongold HEREGGUI. tejeesen byaruu tereg evdene gedeg bolj baina. Herev songuul togtooson hugatsaandaa yavahgui bol NAMUUDIIG TATAN BUULGAH HEREGTEI.
2012-03-15
jiriin irgen:
B.Saruul ta bolimoor yum iim yum bichij suuhad hairan tsag zaw yadaj uuriguu hundleh heregtei sh de unshaad buur heleh ch ug oldohgui yum bichij bh yuma zarim setguulch nertei hooson tolgoitnuud yamar hashaanii banhar bish de.......
2012-03-15
Буд:
Нэг мөсөн цагдааг татан буулгаж тараагаад шинээр цагдан сэргийлэх ч юм уу, арай өөр нэрээр байгуулвал яасан юм? Манай цагдаа гэж сүүлийн 20-иод жил эрх баригчдийн бууны нохойны үүргийг гүйцэтгэж, чадалтайд нь бялдуучилж, чадалгүйг нь бороохойдсоор байгаад ард түмний ихэнхэд нь нэр нүүрээ барчихсан нь үнэн билээ. Цагдаагийн удирдлага болох хэсэг хурандаа, хот орон нутгийн хэлтсүүдийн томчууд нь олон жилийн турш ёс бус юманд ихээр орооцолдон, өөрсдийнхөө эгнээн дахь шударга хүмүүсийг шахан, ёс суртахууны доголдолтой, асуудалтай хүмүүсээр эгнээгээ өргөжүүлж, тэр нь муугаар даамжирсаар өнөөгийн энэ байдалд хүргэсэн билээ. Шударга, үнэнч мөртлөө дарагдмал байгаа олон хүн эдний эгнээнд бий. Тэд нарт тулгуурлан нэр хүндтэй, шударга шинэ цагдаагийн албыг байгуулсан нь дээр гэж бодож байна.
2012-03-15
galaa:
Saruul chi tsagdaag turiin esreg turhirah hereggui za yu tsagdaa ni ard tumnee hamgaalah uuregtei bolohoos buudah uureg baihgui.Tyt tsagdaagiin darga nar ichij uheesei.Ar geriinhee humuusiig avch irj jagsaachihaad shuuhiig daramtalj nuluuluhiig oroldoh hereggui.Ard tumen sohor bas teneg bish.
2012-03-15