Өнөөдөр гахай өдөр
Аргын тооллын гуравдугаар сарын 15. Бархасбадь гариг. Билгийн тооллын 23. Найман цагаан мэнгэтэй, хохөгчин гахай өдөр. Өдрийн наран 07.12 цагт мандан 18.49 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, нялхсын хурим хийх, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, сэтгэлд сэвтэй газар очих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад эд эдлэл, идээ ундаа олдоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ