35-55 насны эмэгтэй, 45-60 настай эрэгтэйчүүдийг дэмжих төсөл өргөн барив

img

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Я.Батсуурь нар “Нийгмийн даатгалын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулан 35-55 хүртэлх насны эмэгтэй, 45-60 хүртэлх насны эрэгтэй ажилгүй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцаж байх хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барив. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хуулийн төслийг хүлээн авч ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс олон арга хэмжээ авч байгаа бөгөөд залуучуудыг дэмжихэд зориулан мэргэжил олгох сургалтад хамруулах, МСҮТ-үүдэд тэтгэлэгтэйгээр суралцуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн шугмаар тодорхой хөнгөлөлт үйлчилгээ үзүүлж байгаа талаар дурьдлаа. Өнөөдөр Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч долоон зуу гаруй мянган иргэн байдаг. Нийгмийн даатгалын санд нэг жилд нийтдээ таван зуу гаруй мянган тэрбум төгрөгийн орлого хуримтлагддагаас хоёр зуун жар гаруй тэрбумыг нь ажил олгогчид төлдөг байна. Нийт шимтгэл төлөгчдийн гуч орчим хувь нь дээрх насны буюу 35-аас дээш насны эмэгтэй, 45-аас дээш насны эрэгтэй байдаг байна. Хуулийн төсөл санаачлагчид дээр дурьдсан зохицуулалттай уялдуулан хөдөлмөрийн харилцаанд оролцох иргэнийг насны бүлгээр ялгаварлан гадуурхахыг хориглох, ийм үйлдэл гаргасан тохиолдолд Захиргааны хариуцлага хүлээлгэж байхаар Хөдөлмөрийн хуульд холбогдох өөрчлөлт оруулах төслийг мөн санаачилсан байна. С.Заяа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

YA. Batsuuri sanaachilj bgaa Aj ahui negjiin НӨАТ -iin 10saya-g 100 saya bolgoh huuliin tusul bas ih zuv zuil shuu. Baraa uilchilgeenii une ussun odoo ued borluulaltiin /bohir/ orlogo ni jildee 10 saya bolohgui TUts ch hovor bh, tiimees ene tatvariig mongoliin tom jijig biznes erhlegch nar bugd tuluh bolood bgaa. Tiimees borluulaltiin orlogo ni jildee 100 saya bolj bgaa AAN ni tulvul boditoi tatvar bolno doo. Dandaa amidrald oir, tulgamdsan zuiliig olj harch sanaachilsan YA, BATSUURI gichuund amjilt husie.
2012-03-15
o.od:
Ya.Batsuuri, Altangerel gishuun nariin ene huuliin aguulga sanaa mash zuv tsagaa olson zuil bolj b gej uzej b.irgend, turd, ajil olgogch bugded heregtei. Uchir ni: 1. edgeer nasni humuusiig ajild avahaa bolson. ene nasniihand ajliin turshlaga, mun hariutslagatai chanar bgaa. edniig ajild avah AAN oldono. 2. Turiin alban haagchiin tsaling hemegduulsentei holbogdon huviin hevshliihensg tsalingaa nemehiig shaardah bolloo. 3. ard irgediin ihenh hesgiig ajliin bairaar hangadag huviin hevshliig demjih bodlogo bolj b .... geh met duridaj boloh um. Ene huuliin tusliin demjij b. Amjilt.
2012-03-15