Шүүгчид мэдэгдэл гаргалаа

img

2012 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийи шүүхэд төөлөгдсөн нэр бүхий цагдаагийн албан тушаалтнуудад холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлогдож улмаар шүүхийн байранд эмх замбараагүй нөхцөл байдал үүсч, шүүхийн хэвийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор шүүгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалах үндсэн зорилготой "Монголын Шүүгчдийн холбоо"-ноос дараахь мэдэгдлийг хийж байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч өвчтэй, хурал давхацсан, гадаад явсан зэрэг шалтгаанаар шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байгаа нь шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс шүүн таслах ажиллагаанд саад учруулж байгаа явдал гэж үзэхээр байна. Тиймээс Сүхбаатар дүүргийн шүүх бүрэлдэхүүн шүүн таслах ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах, эрүүгийн хүнд гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд "Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж байгууллага зөвхөн биелүүлэх үүрэгтэй", мөн "Шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг зөвхөн дээд шатны шүүх дүгнэнэ" гэж хуульд тодорхой зааж хуульчилсан байдаг. Түүнчлэн шүүхээс гарсан цагдан хорих шийдвэрийг цагдаагийн байгууллага гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүйгээр барахгүй шүүхийн танхимд янз бүрийн сонирхол бүхий этгээдүүд өөрсдийн хууль бус шаардлага, сонирхлоо тулгах, шүүхийн эд хөрөнгийг эвдэх, шүүх хуралдааны танхимд дайрч орох, шүүгчийн эрх чөлөөнд халдах зэрэг хууль бус үйлдлүүд гаргаж байхад Цагдаагийн байгууллага үндсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн нь шүүхийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, эмх замбараагүй байдал үүсэхэд нөлөөлсөн байна. Иймд шүүх хуралдаан цаашид хэвийн явагдах нөхцөлийг хангах талаар Цагдаагийн байгууллагын удирдлага, Хууль зүй, дотоод хэргийн яам анхаарч, шүүхийн шийдвэр бодитой хэрэгжих, шүүн таслах ажиллагаа хэвийн явагдах, шүүгчийн аюулгүй байдал, хараат бус байдлыг хангах талаар хуульд заасан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардаж байна. Шүүхэд шударга бус шаардлага тулгаж, шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, нөлөөлөхийг оролдсон хэнд ч гэсэн төрийн хуулиар зохих хариуцлага хүлээлгэх учиртай. Ямар ч нөхцөлд тангараг өргөсөн шүүгч гагцхүү Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хуульд захирагдан нийгэмд шударга ёсыг тогтоох чиг үүргээ зохих, ёсоор хэрэгжүүлэн ажиллах болно.                                                 Монголын Шүүгчдийн Холбоо 2012 оны 3 сарын 14

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ммммм:
яг зөв
2012-03-25
Залуу:
Хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, оргон зайлж болзошгүй г/м үндэслэлээр цагдан хорьж болно л доо. Тийм л үндэслэлээр шүүхийн шийдвэр гарчээ гэж ойлгогдож байна Хурандаа нар аа хоригдоод ч атугай шалгуулж шийдвэрлүүлчихээч. Хэрвээ буруугүй нь тогтоогдвол хохирлоо тооцоод гаргуулаад авчих хууль бий шүү дээ. Бусдыг дураараа л үндэслэл гаргаад цагдан хориулдаг биз дээ
2012-03-15
ter hosbayar gedeg shuugch uuriigii reklamdah gej garch tsarai ni shuu de.hosbayar ygaasaa l hooson hulduu tolgoi sh de.uuruu l tenegtej garch yavchihaad.gadaa nuhtsul baidal yamr bgaag medseer baij.hosbayaraas bysad ni garaagui l baigaa biz de
2012-03-15
zzz:
íýã öàãäààãèéí ýðõýíä õàëäñàí áîë ºäèéä ñ¿éä áîëîîä ãàâëààä ñààòóóë÷èõñàí áàéãàà äàà
2012-03-15
Ardiig ni alaad shuuhiig ni ul toodog davartsan yltanguud
2012-03-15
ха:
ee er hun shig baildaa. ardiin huuhdiig avaachaal hiideg daagaal gardag. zahiramj sonsohguut zereg zereg uhaan aldaj unaal uls ornoor neg onigoo bolool chaavaasdaa gej
2012-03-15
bayraa:
Шүүх шүүгчийн эрх чөлөөнд халдаж байгаа нь үнэхээр байж боломжгүй ёс суратхуунгүй явдал. Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ өгсөн тангарагтаа үнэнч байж байх ёстой байдал зүгээр л өөрсдөө эмх замбараагүй байдалыг бий болгосонд иргэн хүний хувьд үнэхээр харамсаж байна. Үнэхээр буруугүй юм бол юунаас нь айгаад байгаа юм бэ. Энэ хэдэн өмгөөлөгч нар нь худлаа нийгэмд буруу ойлголт төрүүлж байна шүү дээ. Хуульчийн ямар ёс зүйгүй зүгээр л улс төрийн намын захиалгат өмгөөлөгч нар
2012-03-15
solior ta nar shudarga shuuh hna bna muusain novshnuudaa
2012-03-15
яаж цагдаагийн байгууллагыг толгойлж байваа:
ёс суртахууны болон зан чанарын хувьд яаж цагдаагийн байгууллагыг толгойлж удирдаж байсан этгээдүүд вэ. жудаггүй бөгөөд эр хүний шинжгүй харагдлаа шүү
2012-03-15
хэ хэ:
ядаж цэрэг хүн шиг бай л даа. Авгай хүүхдээ шүүхийн гадна жагсаал хийлгэж орилуулж чарлуулж шүүх рүү дайруулж өөрийгөө болон ар гэрийхнээ ийм шившигтэй байдалд оруулах ч гэж дээ. Адгийн эрчүүд ч ийн зан гаргахгүй дээ...
2012-03-15
Монгол хас:
иймд энэ 4 этгээдийг Цагдаагийхан хамгаалж хаацайлах шаардлагагүй бөгөөд Цагдаагийн ажилтаны тангараг болон ёс зүйд нийцэхгүй болно шүү.
2012-03-15
ичээч:
цагдан хоригдох болохоор гэнэт өвдөөд арчаагүй ч амьтад бол доо ... Генерал хүн шиг байж чадахгүй бол аав хүн шиг баймаар юм.
2012-03-15
хэ хэ:
ядаж цэрэг хүн шиг бай л даа. Авгай хүүхдээ шүүхийн гадна жагсаал хийлгэж орилуулж чарлуулж шүүх рүү дайруулж өөрийгөө болон ар гэрийхнээ ийм шившигтэй байдалд оруулах ч гэж дээ. Адгийн эрчүүд ч ийн зан гаргахгүй дээ...
Монгол хас:
ер нь цагдаагийн байгууллага муу удирдлагатай олон жил явж ирсэн нь /одоо ч / Монголын Цагдаагийн нэр төрийг гутаасан юм. ийм учираас эдгээр муу удирдагчдад хариуцлага тооцуулаад хойшид Цагдаагийн үндсэн чиг үүргийн дагуу ард иргэдийн амгалан байдлыг хамгаалдаг нэр хүндтэй байгууллага болоход нь чухал түлхэц болох юм.
2012-03-15
Монгол хас:
иймд энэ 4 этгээдийг Цагдаагийхан хамгаалж хаацайлах шаардлагагүй бөгөөд Цагдаагийн ажилтаны тангараг болон ёс зүйд нийцэхгүй болно шүү.
зүгээр:
зүгээрээ Монголчууд харж байна. Цагдаа нарыг ухаалаг сайн хүмүүс гэж бодож байсан. Тэр 4 шигээ адилхан юм шив дээ. ажлаа ч мэдэхгүй, үүрэг гүйцэтгэсээр байгаад усан тэнэг болчдог юм уу даа.
2012-03-15
сүх:
Сүхийн цагдаа нар арай ч дээ гутаж үхмээр юм.Шүүгч хүнийг ингэж доромжилж халдаж байхад зүгээр хараад зогсож байдаг. Та нарын, танай байгууллагын нэр хүндийг унагаж ийм дорд байдалд оруулсан 4 нөхдүүдийн хэргийг шийдэх гэж байна. Тэрнээс Монголын цагдаагийн бүх ажилтнуудыг буруутгаагүй. Цагдаа хүн алж болно гэж хууль байхгүй гэм буруутай бол шийтгэх нь зөв...
2012-03-15
ххх:
Шүүхийн процесс мэдэхгүй өмгөөлөгч нар авсан байна лээ. Хууль бус хүсэлт тулгалт тавиад байхаар шүүгч хүлээж авахгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд ч ЭБШХуулийн 68,1-д хүнд гэмт хэргийн сэжигтэн яллагдагч шүүгдэгчдийг хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болзошгүй үндэслэлээр цагдан хорих арга хэмжээ авч болно. Шүүхэд болсон асуудлыг гарч ирээд шал өөрөөр тайлбарлаж байгаа нь дэндүү өрөвдмөөр, дэндүү арчаагүй арга гэж бодож байна.Гэм буруугүй бол хэрэгсэхгүй болох л байлгүй. Гэмт хэрэг хийсэн гэдгээ мэдэж байгаа болохоор ял авна гэдгээ ойлгоод ингээд байгаа юм уу
2012-03-15
ммммм:
яг зөв
аав:
Хуулиар хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж бие эрүүл мэндэд халдсан, халдаж байхад нь таслан зогсоох арга хэмжээ аваагүй СБД-ийн Цагдаагийн бие бүрэлдэхүүн түүний удирдлагын илт хууль бус үйлдэлд нэн дариу хариуцлага тооцох ёстой шүү дээ. Монголын цагдааг шүүгдэж байгаа 4 этгээдээр төсөөлж болохгүй. Түүнчлэн Монголын Цагдаагийн байгууллагын нэр төрийг гутааж, хуульд заасан үндсэн чиг үүргийг зөрчиж эрх барьж буй луйварчдын гар хөл болгосон нь харин ч гутамшигтай үйлдэл. Цагдаагийн байгууллагыг энэ мэт нөхдүүдээс цэвэрлэж авах нь чухал гэж ойлгож байна.
2012-03-15
чи юу вэ:
юугаа ч мэдэхгүй юм байж юу вэ чи. Хууль мэддэг юм бол Шүүх бүрэлдэхүүн ямар хууль зөрчсөнийг хэл дээ. Наад хүн алсан нөхдүүд чинь шүүхийг гүтгэж илт гуйвуулж тэнэг хүн хуурч байгаа юм шиг юм яриад. ард түмнийг хэтэрхий их басвал өөрөөр ярина байх шүү. Шүүх шударга хуулийн дагуу явуулж байгаа. чамайг буудаж алчихаад тэр нөхдүүд тэгээд шийтгүүлэх болохоор ингээд шалтаг хайгаад хууль завхаруулаад байвал шүүхийг шүүгчийг доромжлоод халдаад байвал юмар вэ. Энд хүний амь яригдаж байна.
2012-03-15
Erka:
tsagdaagaa shuuj baij tsagdaagaar yaaj hamgaaluulah gesen yum be ted nar chin bas tolgoitoi yum bodoj tungaah ugui yadaj uchrig tungaah uhaantai l humuus shu dee
2012-03-15
зүгээр:
зүгээрээ Монголчууд харж байна. Цагдаа нарыг ухаалаг сайн хүмүүс гэж бодож байсан. Тэр 4 шигээ адилхан юм шив дээ. ажлаа ч мэдэхгүй, үүрэг гүйцэтгэсээр байгаад усан тэнэг болчдог юм уу даа.
сүх:
Сүхийн цагдаа нар арай ч дээ гутаж үхмээр юм.Шүүгч хүнийг ингэж доромжилж халдаж байхад зүгээр хараад зогсож байдаг. Та нарын, танай байгууллагын нэр хүндийг унагаж ийм дорд байдалд оруулсан 4 нөхдүүдийн хэргийг шийдэх гэж байна. Тэрнээс Монголын цагдаагийн бүх ажилтнуудыг буруутгаагүй. Цагдаа хүн алж болно гэж хууль байхгүй гэм буруутай бол шийтгэх нь зөв...
zochin:
shyyh sdudarga shiidver gargasan b.a ..ter shyygchiig zanalhiilsen hurandaad nemj yal tuluvluh heregtei dee...
2012-03-15
Эсэргүүцэж байна. Шүүгч илт занасан үг хэллэг хэрэглэсэн нь эрх мэдэл, ёс суртахуунаа уландаа гишгэж, гаргасан шийдвэр эцсийн боломжоо ашиглаж, эрх мэдлээрээ залхаан цээрлүүлэх оролдлого хийчихэж байхад ЭНЭ МЭДЭГДЭЛ БАС ЮУ ВЭ? та нар бүгдээрээ Хосбаяртайгаа адил нөхдүүд үү. Тэгвэл биднийг хамгаалдаг цагдаа нарыг биш шүүгч нарыг байхгүй болгосон нь дээр юм байна дөө. шүүгчгүй улс болбол хэлмэгдүүлэлтгүй улс болох юм байна. Ичэщмээр юм даа та нар
2012-03-15
чи юу вэ:
юугаа ч мэдэхгүй юм байж юу вэ чи. Хууль мэддэг юм бол Шүүх бүрэлдэхүүн ямар хууль зөрчсөнийг хэл дээ. Наад хүн алсан нөхдүүд чинь шүүхийг гүтгэж илт гуйвуулж тэнэг хүн хуурч байгаа юм шиг юм яриад. ард түмнийг хэтэрхий их басвал өөрөөр ярина байх шүү. Шүүх шударга хуулийн дагуу явуулж байгаа. чамайг буудаж алчихаад тэр нөхдүүд тэгээд шийтгүүлэх болохоор ингээд шалтаг хайгаад хууль завхаруулаад байвал шүүхийг шүүгчийг доромжлоод халдаад байвал юмар вэ. Энд хүний амь яригдаж байна.