Ц.Улаанхүү начны гэм бурууг хэлэлцэнэ

img

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын начин Ц.Улаанхүү хар тамхи зөөвөрлөсөн, бусдад дамжуулсан хэргээр Баянзүрх дүүргийн шүүхээс 11 жилийн хорих ял сонссон. Тэрбээр шүүхийн шийдвэрийг хэсэргүүцэж шат шатны шүүхэд хандсанаар Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Тэгвэл түүнд холбогдох хэргийн  шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд 16.00 цагаас болно Түүнд өнгөрөгч онд хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 192.3.1-д зааснаар сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэх үндэслэлээр буруутган, 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гарч байсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Boldbaatarhuu:
Hural hoishlov. 3 sariin 26-nd bolov. Hehe
2012-03-15
монгол улсын ерөнхийлөгч хар тамхи мансууруулах бодоисын хэрэгт холбогдсон хэнийг ч өршөөхгүй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хэлээ биз дээ одоо яанаа
2012-03-15
сда юмаа мөрөөрөө барилдаад явж байхгүй тэнэг хүн юмаа тийм юмаар оролддог
2012-03-15