“Мон-Уран”-ы Б.Наранхүүг шалгах эсэхийг өнөөдөр шийднэ

img

Бага насны охидыг садар самуунд уруу татдаг бүлэг байдаг гэх мэдээлэлд нэр нь дурьдагдсан “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү “Нэр хүндэд халдлаа” хэмээн “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормааг шүүхэд өгөөд байгаа билээ.   Уг хэргийг өнгөрсөн оны наймдугаар сард нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцээд сэтгүүлч Д.Болормааг цагаатгасан. Нийслэлийн давж заалдах шатны шүүх цагаатгасан тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм.   Энэ дагуу сар гаруйн өмнө болсон шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн шүүгч Ш.Төгсгэрэл  “Б.Наранхүү нарыг шалгах шаардлагатай. Үүний дараа Д.Болормаагийн асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй” хэмээн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлээд байсан.   Харин Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Ш.Баярбилэг дээрх шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан аж. Прокурор Ш.Баярбилэгийн эсэргүүцлийн дагуу Сүхбаатар дүүргийн шүүгч Ш.Төгсгэрэлийн шийдвэр зөв эсэхийг Нийслэлийн шүүх дахин хэлэлцэх гэж байна. Шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд болохоор товлогджээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Юун шалгах М.энхболдтой цуг шууд шоронд хийж, бүх хөрөнгийн хураах хэрэгтэй....
2012-12-19
Shudraga irgen:
Muu lalariig M.Enhbold Badamjunai ah nartai ni hamt NAARAN deer hevtuulj bandi bolgoh heregtei.
2012-08-25
ерөнхийлөгч анхаарахгүй юмуу.өө нээрээ морь өгөөд бас худалдаад авчийштээ гэж байна гэсэн хөөрхий муу ерөнхийлөгч юунч хямдхан юм бэдээ зайлуул тэгж л таарнадаа аргатай залитай луйварчиншүү
2012-03-16
маш зүйтэй зөв үнэн юм бичсэн байна
2012-03-16
шүүгч прокурорууд шударга л юм бол энэ амьтаныг илчлэх болсондоо та нарыг худалдаад авчина юухан байдгийн гэдэг гэсэн шүү монголын газар нутгийг худалдаж баяжсан амьтан гол хамтрагч том ах нь м.энхболд гэдгийг ард түмэн мэдэж байгаа харж байгаа
2012-03-16
Bay:
Мон Ураны Наранхүү бага насны охидын онгоныг 500 доллараар цоолдог хэргээс гадна хүүхдийн паркын газрыг яаж хууль бусаар авныг нь шалгах хэрэгтэй. Хүүхдээр бизнес ийгээд байдаг гэмт хэрэгтнийг хатуу цээрлүүлэх ёстой.
2012-03-16
Bayarbilegee Naranhyygees hediig avsnaa helchikh.
2012-03-15
Шүүгч нар шударга шийддэг л юм бол Наранхүү өнгөрсөн дөө.
2012-03-15