Монголд сураггүй болсон иргэний цогцос олджээ
АНУ-ын Нью-Жерси мужийн Моунт Олив хотын харьяат Жон Мартин Кийн Монголд барьцаалагдсан байж болзошгүй талаархи мэдээллийг өчигдөр өглөө бид мэдээлсэн билээ.
Зарим гадаадын сайтуудад мэдээлснээр сураггүй болсон АНУ-ын иргэний цогцос монголоос олдсон гэж ээ. Энэ тухай Монгол дахь ЭСЯ-ны консул Алисса Бибб ар гэрийнхэнд нь утсаар мэдэгдсэн байна.
Жон Мартин Кийн нь Дархан хотоос энэ оны нэгдүгээр сарын 6-ны өдөр цахим захидал илгээснээсээ хойш сураггүй болсон аж. Жон Мартин Кийн 45 настай, Агаарын Хүчинд алба хааж байсан бөгөөд Тайванд эхнэр хүүхдийн хамт амьдарч байгаад Монголоос бизнесийн санал авч, Дархан хотод ирсэн аж.
Түүнийг хөнөөсөн гэмт хэрэгтнийг даруй илрүүлж хариуцлага хүлээлгэхийг ар гэрийнхэн нь шаардаж байгаа гэнэ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ