
Өнгөрсөн шөнө өрсөлдөгчөө 4:1-ийн харьцаагаар хожсон хоёр тоглолт Аваргуудын лигийн хүрээнд явагдсанаар шөвгийн 16-гийн хариу тоглолтууд дуусаж шигшээ найман клубын нэр тодорлоо.
Английн Челси Италийн Наполи клубт өмнөх тоглолтдоо 3:1-ээр хожигдоод байсан юм. Тиймээс хариу тоглолтдоо гурав ба түүнээс илүү гоолын зөрүүгээр хожих даалгавартай үлдсэн.
Энэ даалгавраа Челсигийн тоглогчид амжилттай биелүүлж өнгөрсөн шөнийн хариу тоглолтдоо Стэмфорд Бридж цэнгэлдэхдээ өрсөлдөгчөө 4:1-ээр буулган авлаа.
Тоглолтын нэгдүгээр үед Челсигийн довтлогч Дидье Дрогба гоолын салхийг хагалж тооны харьцааг 1:0 болгосон юм.
Улмаар сүүлийн хагас эхэлмэгц Жон Терри гоолдсон юм. Ингэснээр тоглолтын нэгдсэн дүн 3:3 болж тэнцсэн. Гэвч Наполичууд олдсон боломжоо тийм ч амархан алдахгүй гэдгээ харуулж Инлерийн гоолоор Стэмфорд Бридж дэх тоглолтын тооны харьцааг 2:1 болгож амжсан билээ.
Гэсэн ч энэ үдэш талбайн эздэд аз илүү ойрхон байсан гэж болно. Эхний үеийн төгсгөлд шар хуудсаар торгуулсан Фрэнк Лампард багтаа үнэлж баршгүй тус хүргэж тооны харьцааг 3:1 болгосон. Ингэснээр нэгдсэн дүн 4:4-өөр тэнцэж цаг сунгасан юм.
Харин тоглолтын 105 дахь минутад Бранислав Ивановичийн гоол английн клубуудын цорын ганц төлөөллийг энэ улирлын Аваргуудын лигийн шөвгийн наймд үлдээж чадлаа.
Тоглолтын тооны харьцаа4:1. Нэгдсэн дүн 5:4. Ийнхүү Челси олон улсын тавцан дахь энэ улирлын английн клубуудын азгүйтлийг өндөрлүүлж шөвгийн наймд үлдэж чадлаа.
Шөвгийн найман клубын нэрсийг толилуулая.
Киприйн АПОЕЛ
Испанийн Барселона
Испанийн Реал Мадрид
Германы Байерн Мюнхен
Английн Челси
Португалийн Бенфика
Францын Марсель
Италийн Милан

Европын хөлбөмбөгийн тэргүүлэх таван улс болох Франц, Герман, Итали, Испани /2/, Английн зургаан клуб ба Португалийн клубуудээс Бенфика, хэний ч тооцоолоогүй Киприйн АПОЕЛ клубууд тус тус энэ шатанд үлдээд байна. Өнгөрсөн жилийн аварга испанийн Барса огтхон ч торолгүй энэ шатанд үлдээд байгаа ба аваргаа хамгаалах боломж ч өндөр байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ