
Монголын эмэгтэйчүүдийн өвчлөлийн голлох шалтгааны нэг болсон умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх дархлаажуулах аян эхлээд удаагүй байна.
Эхний ээлжинд Өмнөговь, Сэлэнгэ, Баянгол дүүрэг, Багануур дүүргийн 11-15 насны 14228 охидыг хамрууулж буй. Өчигдрийн байдлаар дархлаажуулалтанд хамрагдвал зохих нийт охидын 67,8 хувь нь вакцинд хамрагдсан байна.
Өмнөговь аймгийн дархлаажуулалт 84,2 хувьтай, Сэлэнгэ 59,5 хувьтай, Багануур 67,5 хувь, Баянгол 60 хувьтай явагдаж байна. Дархлаажуулалтын явцад урвал хүндрэлийн ноцтой тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ