НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачиллаа

img

НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Я.Батсуурь, П.Алтангэрэл нар санаачлан, УИХ-ын даргад өчигдөр өргөн бариад байгаа билээ. Тэд өнөөдөр уг хуулийн төслийн талаар олон нийтэд мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлж буйгааоОдоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа НӨАТ-ын тухай хуулиар 10 сая түүнээс дээш төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж,  иргэн нь орлогынхоо 10 хувиар тооцон НӨАТ төлж байгаа юм. Энэ хуулийг зургаан жилийн өмнө баталжээ. Түүнээс хойш эдийн засгийн цар хүрээ өргөжиж, төсвийн орлогын хэмжээ хэд дахин нэмэгдэж татварын бүтэц өөрчлөгдсөн юм байна. Тодруулж хэлбэл, тухайн үеийн 10 саяын бодит үнэ цэнийг өнөөгийн цаг үеийн 10 саяын үнэтэй харцуулахад чанарын ихээхэн ялгаа бий болж, тухайн үед 10 сая төгрөгийн борлуулалт хийж байсан аж ахуй эрхлэгчид дунд, түүнээс дээш аж ахуй эрхлэгчид хамаарч байсан бол өнөөдөр 10 саяын борлуулалт хийж байгаа бизнес эрхлэгчид жижиг, өрхийн аж ахуйн төвшинд авч үзэхээр тийм татвар төлөгчийн хэсэг хамаарч буй гэнэ. Ингэснээр татварын 10 хувь ч үйл ажиллагаанд нь ихээхэн дарамт учруулдаг байна. Татварын байгууллагаас авсан судалгаагаар 2011 оны хоёрдугаар улирлын байдлаар 0-10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой татвар төлөгч нийт НӨАТ төлөгчдийн 40 орчим хувийг эзэлж байгаа хэдий ч НӨАТ-ын орлогын дөнгөж 1.6 орчим хувийг л бүрдүүлдэг байна. Тиймээс дээрх нөхцөл байдлыг үндэслэж НӨАТ төлөх борлуулалтын орлогын босго дүнг 10 сая байсныг 100 сая төгрөг болгон өөрчлөх саналыг энэхүү төслийн хүрээнд оруулж өгчээ. С.Заяа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

фцужэ:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-27
Neg Bol bugd telex xeregtei esvel bugd telex guy Bolox xeregtei. Umar Negen yalgaa gargaxaar l no gardag um .
2012-04-30
Зочин:
Цагаа олсон маш чухал асуудал
2012-04-04
g:
yun buruu gej ve. xamgiin tcuxal sanaa shuu.ingevel jijig aj axui jaaxan sergej magadgui. ene Almangerel gedeg gishuun chini ovoo gaigui sanagdaad baix yum.xaanaas songogdson yum be.
2012-03-16
Zochin:
Mash zev.Ali ert l yyniig sedex baisan um.Zaxiin Tyts delguur edert 33000 tegregnii orlogo olj baigaa shuu dee. 300 edreer yrjyylvel 10 saya tegreg. Bugd Heat telegch boloxoor bolson baigaa biz dee. Ingeed irgediig tatvaraa nuux gemt xereg ruu tulxej baigaa xuuli shuu dee
2012-03-16
МАШ БУРУУ:
ЖИЖИГ БИЗНЕС ШИНЭЭР ЭРХЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛНО. МОНГОЛЫН ИХЭНХИ БИЗНЕС ГАДААД ХУДАЛДААТАЙ ХОЛБООТОЙ. ГЭТЭЛ НӨАТ ТӨЛӨГЧ ТӨЛӨГЧ БИШ ЯЛГААГҮЙ ГААЛЬ ДЭЭР 15,5 ХУВИА ТӨЛДӨГ. ТОМ КОМПАНИУД НЬ 10 ХУВИА БУЦААГААД АВЧИХАНА ЖИЖИГ КОМПАНИУД БУЦААЖ АВЧ ЧАДАХГҮЙ. ШИНЭЭР ГАДААД ХУДАЛДАА ЭРХЛЭЁ ГЭЖ БОДВОЛ 100 САЯ ТӨГРӨГНИЙ БАРААГ ӨРСӨЛДӨГЧӨӨСӨӨ 10 ХУВИАР ИЛҮҮ ҮНЭЭР ЗАРЖ БАЙЖ АДИЛ ТҮВШИНД ОЧИНО. ХЭЦҮҮ ШҮҮ ДЭЭ
2012-03-16
zochin:
zuv, tsagaa olson huuliin tusul sanaachiljee. bosgiig ni bur 500 ch bolgoson boloh...,
2012-03-15