
“Монголын геологи, хайгуул 2012" чуулга, уулзалтыг энэ сарын 29-31-ний өдрүүдэд МҮЭСТО-д болно. Чуулга, уулзалтыг Эрдэс баялаг эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Улсын мэргэжлийн хяналтын газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын их сургууль зэрэг газрууд хамтран зохион байгуулж байгаа аж.
Чуулга уулзалтаар Монгол орны геологи-стратиграфи, тектоник-магматизм, ашигт малтмал-металлогени, эрэл-хайгуулын аргачлал, салбарын эдийн засаг ба менежмент болон гидрогеологи-геоэкологийн асуудал зэргийг хөндөх юм байна.
Мөн энэ үеэр шилдэг илтгэл шалгаруулж, оны шилдэг хайгуулын баг шалгаруулах, шинээр “Монгол улсын алдарт геологич” хэмээх цол өргөмжлөлийг гардуулах ёслол болох юм байна. Мөн "Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис" үзэсгэлэн, "Монгол орны байгаль хайгуулчдын дуранд" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээ болох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ