Японд дахин газар хөдлөлт боллоо
Арлын Японд жилийн өмнөх газар хөдлөлт, цунамигийн гамшгийг эргэн санагалзаж амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн өдрүүд өнгөрч амжаагүй байхад дахин газар хөдлөлт болсон тухай мэдээ ирлээ.
Газар хөдлөлтийн төв цэг нь АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр Японы дорнод эргээс 270 км-ийн зайд болсон ба 6,8 магнитудын хүчтэй хөдөлсөн байна. Одоогоор хохирлын талаархи мэдээлэл гараагүй байна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ