Бангладешт онгоц живж 100 гаруй хүн амиа алджээ
Бангладеш улсад зорчигч тээврийн усан онгоц живсний улмаас 112 хүн амь эрсэдсэн байна. Өчигдөр үдэд онгоц осолдсон бөгөөд 35 зорчигчийн амийг аврагчид аварч амжжээ. Онгоцонд даац хэтрүүлэн олон хүн чихэж суулгасан байсан бөгөөд зорчигчдын тоо мэдэгдэхгүй байгаа аж. Тиймээс живж амиа алдсан иргэдийн цогцос дахин олдсоор байгаа гэнэ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ