Сонгуулийн хуулиар тохиролцолд хүрэх боломжгүй гэв

img

АН-ын УИХ дахь бүлгийн гишүүд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэрхэн явуулах талаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ. Намрын ээлжит бус чуулганы төгсгөлд хоёр нам ажлын хэсэг гарган хэлэлцсэн ч УИХ болон орон нутгийн сонгуулийг зэрэг эсвэл салгаж явуулах асуудлыг тохиролцож чадаагүй. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын хүрээнд шийдэх боломж шавхагдсан гэж АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг хэлэв. Нэгэнт хоёр нам саналаа нэгтгэж чадаагүй болохоор одоо мөрдөгдөж байгаа хоёр сонгуулийг зэрэг явуулах заалттай хуулийг хэрэгжүүлэх ёстой гэж АН үзэж байна. Үүнийгээ ч ээлжит бус чуулганы дуусмагц ерөнхий сайд С.Батболдод албан бичиг хүргүүлж, хүчин төгөлдөр байгаа Орон нутгийн сонгуулийг хэрэгжүүлэхийг шаардсан байна. Мөн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж  ч энэ талаар асуулга тавьжээ. 2007 оны төгсгөлд парламентад суудалтай улс төрийн намууд хоёр сонгуулийг зэрэг явуулна гэсэн хууль гаргасан. Хугацаа давчуу, тохиролцоонд хүрэх боломжгүй болсон тул дээрх хуулийг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай, үүнийг ерөнхий сайд С.Батболд биелүүлэх үүрэгтэй гэв. Хэрэв УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, З.Энхболд нарын санаачилсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслүүдийг нэгтгээд батлавал ямар ч асуудал үүсэхгүй гэж АН-ын гишүүд үзжээ. МАН-ын зөрчилтэй гэж үзэж байгаа санал хураах цаг, тойргын хэсгийн хороод байгуулах, хүн хүч хуваарилах гээд олон асуудлыг зохицуулж болохоор саналууд орсон байгаа гэлээ. Өмнө нь 1990 онд УИХ болон Орон нутгийн сонгуулийг зэрэг явуулж байсан. Зэрэг явуулах нь хүндрэлтэй гэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байгаа гэсэн байр суурийг  АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр илэрхийлэв. Одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн дагуу нэгдүгээр сарын 15 гэхэд сонгуулийн хэсгийн хороодыг байгуулах ёстой. Өнөөдөр энэ ажлыг хийхгүй байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж АН-ынхан үзжээ. Б.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baska.:
MAH yahgaj oron nutgiin songuuliig hamt yavuulna gej huuli batalsan yom be? huuliig guuli bolgodog nam gedgee dahin ard tumendee haruulahgaad baigaa yom uu? Enh bayar huulindaa gishuun hun zasgiin gazryn gishuun baina geed huulindaa gar hurch ooriinhoo husseneer bolj tuhain uydee said bolson daraa ni yronhiilogch bolson odoo avliga avsan ard tumnee buudsan hergeer yal avahgaj baina. iimel tuuhtei.
2012-03-16
Зочин:
Эргүү минь та нар л төр азсгийн ажлыг элдвээр хэлж гацааж байгаад дараа 7/1 нийг үүсгээд сүүлд хаяд зугатдаг дараа хүн гүтэгдэг уламжлалтай шүү дээ
2012-03-15